Overblog
Edit post Folge diesem Blog Administration + Create my blog
5. Dezember 2008 5 05 /12 /Dezember /2008 12:38

О. Ганбат

 

Догшин хэрцгий нийгэмд хөл тавь анд минь
Дотоод сэтгэлийнхээ шаналалыг хэнээс ч битгий нуу.
Yг хэлэх эрх чөлөөтэй л байгаа дээрээ
Yнэний төлөө л юм бол vхэхээс наагуур зvтгэ.


Амьд яваагийн чинь илрэл амнаас гарах vг чинь
Айдас хvйдсийг даран асах бамбар нь байг.
Аюул заналын дунд нас ахихаас хойш
Амьдралын энгийн тvvхийг өөрөөсөө бvv холдуул.


Залуу яваагийн хэрэг зоригтой бай найз минь
Замын эхэнд зогсчихоод эргээд битгий буц.
Заяа тавилангийн эрхээр хvн болж төрсөнөөс хойш
Загнуулж заамдуулж хараалгахаас юyндаа чи айхав.


Цаг хугацаа чамайг эзэмдэж байгаа болохоор
Цадиг тvvхийг чи бичилцэж байгаа учраас
Цагаан харын орчлонд өөрийнхөөрөө л бай
Цаас vзгээн аваад vнэний тухай бич.


Хэлгvй дvлий хорвоод хэнэггvй бардам алх
Хий хоосон магтаалд хэтэрч битгий сагсуур.
Тvмэн уеййн суутнуудын гаргасан тэр л замаар
Тvvхэн алхамаа хийж амьдарлын төлөө тэмц.


Жаргалын эхэнд найз минь зовлон байдгийг сана
Жам ёсны хэрэг энэ л юм шуу анд минь.
Зовлонгийн төгсгөл харин жаргал байдгийг бод
Зоригтой байсны хэрэг тэр юм шvv найз минь.


Эцэж цуцлаа ч чи өөртөө ганцхан найд
Энэлж шаналлаа ч чи өөрийнхөөрөө л бай.
Vйлийн лайтай бvхнийг чиний өмнөөс
Yvрээд гvйх найз vнэндээ ховорхон юм шvv.


Yсэн буурал болсон ч нэгэндээ тусалж яв
Yнэн худлын заагаар уеййнхнээ манлайлж бай.
Бусдын сайны төлөө өөрийн сайнаа зориулж
Буман жил улирсан ч буян хийсэнээ март.


Хал vзсэн бvхнээ эргээд нэг сана
Халуун чулуу долоосон ч энэ л заяaгаа магт.
Хатан дэлхийн бөөрөнд чамаас өмнө ч хvмvvс
Хад чулуу шиг тавиланг туулаад ирсэн vнэнтэй.


Сэтгэл зvрхээ нээж сэрж мэдэр анд минь
Сэхvvн хуурамч төрхөөр бухнээ битгий нуу.
Сэрvvн зvvд шиг хорвоод итгэж найдаж амьдар
Сэхээрч босохын тулд өөөрийгөө одоо өөрчил.


Гэрээсээ гараад л чи холын холд алх
Гэгэлгэн энэ орчлонг туулж барахаар яв.
Гэнэн тэнэг гэж бусдад хэлvvлж байсан ч
Гэрэлт хөшөө шиг алдараа дотроо дандаа хадгал.


Yхэх амьдрах хоёр vнэн худлыг ялгадаг
Yзсэн мэдсэн бvхэн дуулсан сонссоныг ялдаг.
Yvрийн гэгээ цайхаас vдшийн бvрий хvртэл
Yнэнг олох эрлийн алтан хором чинь байг.


Ялж, ялагдан, ядарч зудэрлээ ч найз минь
Яруу алдарын оргил- vнэнийг битгий далдал.
Ядуy зvдvv гачигдаж хомcxoн байлаа ч
Яндаж баршгvй энэрэлтэй ижий аавдаан баярла.


Хvн байгаагийн хэрэг хvсэж мөрөөд найз минь
Хvрэхгvй худалд автаж хvлэгдэж битгий шанал.
Хvний хvvгээс айж мөхөж битгий шантар
Хvpэх алсын гялбаанд өнөөдөр очихоор мэрий.


Тvмний дундаас цойлж төгөлдөр эрхэмд шуна.
Тvрvv vеийн алдарыг тvvнээс ч илvv давт.
Зvvдэт шөнийн тэнгэр дэх зvvдэлгы тэнгэрийг харж
Зvрх сэтгэлээрээ чи Бурхан луу тэмvvлж бай.


Маргааш бусдадаа өгч чадахын тулд анд минь
Магадлан яг одоо л сур, тэмvvл
Магад чи минь эрлийз хурлийз байлаа ч
Мах цусандаа шингэсэн Монгол нэрээ хадгал.


Харгис бурангуй нийгэмд нvдээ нээ анд минь
Халуун сэтгэлээ нээж зоригтой бай найз минь
Хамаг бvхний манлай сэтгэл итгэл байдаг юм
Харин тvvнийгээ дэлгэхэд зvтгэл хэрэгтэй байдаг юм.


Мөнх биш амьдралд мөхөж битгий унтар
Мөрөөдөл хvсэлдээ шатаж асаж дvрэлзэж амьдар.
Мөнгөөр сэтгэлээ хэмжиж өртөгөөр бvv тооц
Мөлхөж өссөн нутаг чинь л бvхнээс vнэтэй юм шvv.


Эрхэм тансагт найдаж хатуу чанга бай
Энгийн vнэнд тэмvvлж эх оронч бай
Энэ миний vгс чамд хvрэх аваас
Эв нэгдэл гэдэг хамгийн чухлыг ойлгоорой.


Догшин хэрцгий нийгэмд хөл тавь анд минь
Дорно өрнө зvг рvv ухаанаа тэл найз минь
Дордож муудаж унаж бvдэрч явсан ч
Долоон гол есөн хvсэлтэй Монгол гэдгээ сана.
Diesen Post teilen
Repost0

Kommentare