link
Text: Friedrich Schiller Musik: Ludwig van Beethoven An die Freude (1785) Freude, schöner Götterfunken,
Quelle: http://de.wikipedia.org/wiki/An_die_Freude | translated by Munkhuu Chuluunbat
Европын дуулал
Баяр баяслыг бахдан дуулъя Баяр баясал чи өөрөө Диваажингийн дур булаам охин билээ, Баяр баясал чи өөрөө Бурхны оч, гал дөл билээ. Бадрангуй сэтгэлт бүхний өмнө Тэнгэрлэг ариун оршихуй тань бий. Хэлбэр, загвар, зэрэг зиндаа Хүмүүсийг хооронд нь зааглах хэдий ч, Харин түүний хосгүй ид шид Талцуулж тэднийг үл салгана. Баяр баясал, аз жаргал Айлчилан ирсэн тэр л газар Ард олон амар жимэр Ахан дүүс мэт аж төрмүү.
Найзын найз байна гэдэг Надад олдохгүй ховор аз, Хөөрхөн бүсгүйн сэтгэлийг татах нь Хүний хүүгийн хязгааргүй баяр хөөр, Харин түүнийг нь хуваалцана гэдэг Хүмүүний амьдралын утга учир.
Сайхан сэтгэл, баяр баясал Саруул түмнийг салшгүй холбоно. Энэ мэт харин амьдарч эс чадваас Нулимсаа унагаад юугаа хийнэ, Хүний нийгэмд орон зай үгүй тул Хэл чимээгүй одсон нь дээр.
|