Д. Нацагдорж. Миний нутаг
D. Nazagdorj
My
Country
Khentii*, Khangai*, Saya* majestic mountain ranges
To the north mountains adorned with forest
Boundless, golden, shimmering blue priceless Gobi
Leading to the south oceans of shifting sand
This is my birthplace,
Mongolian beautiful country
Kherlen**, Onon**, Tuul** crystal clear rivers
Brook, spring, mineral water peoples nourishment
Khovsgol*, Ubs*, Buir*, deep blue lakes
Bubbling springs mineral stream water, nourishing all creatures
This is my birthplace,
Mongolian beautiful country
Orhon**, Selenge**, Khohuin** monumental rivers
Under many mountain ridges lie rich mineral treasures
Historic statues and temples, cities and villages
Faraway winding road disappearing in the distance
This is my birthplace,
Mongolian beautiful country
Faraway sparkling crystalline snow covered mountain peaks
Cloudless blue sky desolate steppe
Looking distantly at majestic peaks
People soothed by wide open spaces
This is my birthplace,
Mongolian beautiful country
Between the mountains and Gobi lie Khalkh’s*** wide country
As a child riding across country
Hunting deer and animals on long trails
Racing horses over hills and down into valleys
This is my birthplace,
Mongolian beautiful country
Narrow grasses swaying in the wind
Shimmering mirage’s bringing interest to clear open plain
Conquering hero’s formidable home
Traditional praying at many stone shrines
This is my birthplace,
Mongolian beautiful country
Narrow grasses growing in appealing open pasture
Beautiful mountain ranges intertwining into the distance
Moving with the four seasons your choice where to live
Five kinds of grain growing in the fertile soil
This is my birthplace,
Mongolian beautiful country
Beautiful mountains our ancestors final resting place
Children and grandchildren’s coming of age
Herds of tavan khoshuu mal**** fill open plains
Mongolian peoples hearts enthralled in their country
This is my birthplace,
Mongolian beautiful country
Winters frozen time covered in snow and ice
Shiny crystal sparkling home
Sunny summer time leaves opening flowers blooming
Birds coming from faraway singing songs in this place
This is my birthplace,
Mongolian beautiful country
From Altai* to Khyangan* rich virgin country in between
Mother and fathers destined to live in this place
Golden sunbeams shining serene persevering country
Silver moonbeams shining eternal home
This is my birthplace,
Mongolian beautiful country
Ancestors Khunu*****and Cyanibi***** from this country
Invincible country of the Blue Mongols era
Many years accustomed to living here
New Mongolian country covered with a red flag
This is my birthplace,
Mongolian beautiful country
Our birth nation is a lovely country
If enemies come we’ll cast them out
Our country born of revolution prospering
Future new world built with great deeds
1931-1933
(Khentii, Khangai, Saya*, Altai, Khayngan* Mongolian mountains, Kherlen, Onon, Tuul, Selenge, Orkhon** Mongolian rivers, Khovsgol, Uvs, Buir** Mongolian lakes, Khalkh*** Mongolian main
nationality, Tavan khoshuu mal****, five major kinds of animals - horse, camel, sheep, goats and cattle, Khunu, Cyanibi***** BC III century old Mongolian country name.)
Translator
Sodnom Uzmee
Editor
James Pigg
October 2006
D.Natsagdorj. Three Wonders of the World
Everything is full of light; all of nature enjoying the sun is truly a wonder
Breathing, to all creatures the blessing of air is truly a wonder
Plants and animals, the nourishing water is truly a wonder
aaaaaGolden sunbeams spreading sparkling light into millions of places
aaaaaAnimals, humans, plants enjoying the first
warmth
aaaaaIt is full of boldness and great
energy
Mongolian herders living life under the sun
Strong bodies, healthy faces, people living happily
Sunburned Mongolian people are known throughout the world
aaaaaLeaves and flowers wanted the beautiful and wonderful sun
aaaaaNaadam* and parties, holidays celebrated under the
sun
aaaaaHappiness is sunlight
Cold air challenging creature’s lives
People’s bodies fed by the air in the atmosphere
Beneficial immutable air
aaaaaMongolian people
living on the wide plains in the fresh air
aaaaaExpanding chest breathing clean air
aaaaaLong song singing faraway
Ruddy-cheeked brown Mongolian face
Understanding completely, a wise beacon the genius mind
Air, sun, and water those three things always connecting
aaaaaIf arthritis comes, steamy mineral springs relieves
aaaaaHygiene, cleanliness, health if wanted wash with
water
aaaaaHygiene’s great power, water is a
necessity
Wide plains spring water, mineral spring water
Curing of disease, illness still remaining
Smart talented minds discovering medical problems cure
aaaaaPlants, animals, people all
aaaaaWanted water, praying for rain
aaaaaTo be conscious of these three unforgettable wonders
(*Naadam is a Mongolian traditional holiday featuring Olympic type competitions in horse racing, wrestling and archery)
1935
My Little Lamb (A herder boys poem)
My little lamb
With your spotted forehead
Among thousands of sheep
I see you
Coming my way
baaaah baaaah bleating for me
Shiny pearl white coat
Searching black eye
Among millions of sheep
She is a beauty
Only she and I
Playing around home.
Kneeling at her Moms breast
Sucking at her Moms teat
Jumping into my lap
Cuddling up to me
Bouncing all around playing
Making all the herders happy.
1933
D. Natsagdorj
My Mom (A son’s poem for his mom)
Mongolian beautiful princess who bore me, my mom
Lullaby songs she is singing while cuddling me, my mom
Soft white hand raising me up, my mom
Teaching life’s way and educating me, my mom
1927
Studying in a Foreign Country
Traveling away from home to study in a foreign place
Fall winds blowing on his face
Grass swaying in the breeze
Blue smoke from his homes chimney receding in the distance
Hundreds of mountains, a thousand rivers inviting
Village and cities people
Young man looking through the window
Chin on fist seeing the world pass by
Absorbing the lessons on his own
Learning a foreign language joyfully
New things different way of life
For him this is like diving for pearls in a deep ocean.
Past and future time comparing
In a millisecond many shooting stars gone by
Wild geese winging by not landing
Someone’s son bringing home education.
1935
Orchuulsan B.Sodnomiin ohin Uzmee
Hayanasan:James Pigg
Есєн эрдэнийн орон
Есєн хvсэл бvтэхийн vvд эрх чєлєєг дагуулсан их хувьсгал танаа
Ивээлт нарны нь цацрал алтан эрдэнэ
Элгэн уулсын нь оргил мєнгєн эрдэнэ
Илчийн улаан гал нь шvрэн эрдэнэ
Ээжийн цагаан сvv нь сувд эрдэнэ
Энгvй єргєн тал нь оюу эрдэнэ
Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
Элбэрлийн цагаан гэр нь тана эрдэнэ
Энх vvрийн туяа нь зэс эрдэнэ
Эрхэт ардын нь эв ган эрдэнэ
Эх орон минь есєн эрдэнэ
Эргэх их дэлхийн уул усанд тэгшхэн
Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ
Энгvй єргєн талын шимт хєрсєнд тєлжиж
Эрдэнийн тvрvv сугсруулсан амуу тариа алтан билээ
Энэ сайхан монголын удам залгасан бvл
Энхрий хос амрагийн дурсгалын бєгж нь алтан билээ
Энэрэлт тєрийн далбаанд эгнэгт єнгєлєг гялалзсан
Эрдэнийн соёмбо vсэг
Элэгдэшгvй алтан билээ
Авралын гэгээн нар нь алтан
Ачит тєрийн сvлд нь алтан
Арвайн тvмэн тvрvv нь алтан
Амраг хосын дурсгал нь алтан
Миний эх орон алтан эрдэнийн билээ
Саваа дvvрэн мэлтэлзэх Онон, Хэрлэнгийн урсгал
Сартай шєнєєр ажихад мєнгєн хээтэй байв
Саалийнхаа дээжийг єргєж, аянд хvvгээ vдсэн
Санаа нь сvv эхийн, цацлын халбага мєнгєн байв
Саатаж алсад суугаад аавдаа очиж золговол
Санасан эцгийн зэхсэн эмээл мєнгєн байв
Эцгийн зэхсэн эмээл нь мєнгєн
Ээжийн цацлын халбага нь мєнгєн
Сар наадсан ус нь мєнгєн
Сархад мэлтэлзсэн хундага нь мєнгєн
Миний эх орон мєнгєн эрдэнийн билээ
Улсынхаа заяаг тvшиж хувьсгалч ах нарын
Уухайлан мандуулсан туг шvр адил улаан билээ
Уламж эртнээс дээдэлсэн монгол хvний голомт
Угалз дєлт гал минь шvр адил улаан билээ
Удмаас буян тєгс єргєє цагаан гэрийн минь
Унь тооны бvхлээрээ шvр адил туяаран билээ
Уул усны савд уран бие найгуулсан
Удвал цэцгийн дэлбээ шvр адил дєлтєн билээ
Хурын улаан цэцэг нь шvрэн
Хувьсгалын улаан туг нь шvрэн
Хурц улаан гал нь шvрэн
Хорол улаан тооно нь шvрэн
Миний эх орон шvр эрдэнийн билээ
Єргєн талын элгэнд чандманаланхан буусан
Єргєє гэрvvд минь танан єнгєєр цавцайна
Єчнєєн vеийг элээсэн хангайн буурал уулсын
Євгєн цаст оргил танан єнгєєр цагаарна
Єлзийт ерєєл билэгдэж, єнєр буурал эхийн
Єргєсєн сvvний дусал танан єнгєєр цацарна
Єнєєдрийн сайхан vеийн бат цагаан харшууд
Євлєж хойчдоо vлдээх тана эрдэнэ байна
Хайрын цагаан сvv нь танан
Ханат цагаан гэр нь танан
Хангайн цагаан оргил нь танан
Хашийн цагаан орд нь танан
Миний эх орон танан эрдэнийн билээ
Yvлгvй шєнийн тэнгэрт сvvн заадас татуулж
Євч тvгсэн одод сувд адил гялалзана
Yелээ татсан талын энгээр тархан бэлчсэн
Yржилт хонин сvрэг минь сувдранхан налайна
Yнэрт тансаг євсний ширхэг тоолон буусан
Yvрийн ариун шvvдэр сувдан далай байна
Yр буяны <<тэнгэр>> саальчин монгол хvvхний
Yсний гоёхон даруулга сувдан хээтэй байна
Хєх тэнгэрийн нь одод сувдан
Хєдєє талын нь сvрэг сувдан
Энх vрийн нь шvvдэр сувдан
Эгэл саальчны гоёл нь сувдан
Миний эх орон сувд эрдэнийн билээ
Эр биеийн хийморь сэргэж vvрийн талд давхивал
Энгvй тэнгэр зvvнээсээ зэсийн єнгєєр хаяарлаа
Ээлт сvргээ хурааж vдшийн хотонд ирвэл
Энэтээх vvлсийн хормой зэс эмжээр татлаа
Эгшигт дуугаа аялж айргаа аягалан суувал
Идээ сєгнєсєн хувин зэс бvстэй байлаа
Энхийн их ордны ган нуруу холбож
Эвийн гагнуур тавивал зэсийн єнгєєр цацарлаа
Саалийн хувингийн бvс нь зэс
Сайн гагнуурын оч нь зэс
Онгон vvрийн туяа нь зэс
Оройн vvлсийн хаяа нь зэс
Миний эх орон зэс эрдэнийн билээ
Ухаан санаа цэлмэх уулсынхаа хярд гарвал
Ургаа сум шиг гацуур оюу ногоон байв
Уудам талдаа ирээд дєрєє мултлан буувал
Урьхан намрын ганга нь оюу ногоон байв
Уран бидэр татах нуураа хєвєєлєн алхвал
Усны цээлд замаг нь оюу ногоон байв
Унаган хvлгээ хантайрч эмээлийн дєрєє авбал
Угалз ширээлсэн гєлєм нь оюу ногоон байв
Усны зєєлєн замаг нь оюу
Угалз ширээлсэн гєлєм нь оюу
Урьхан намрын ганга нь оюу
Уулсын сайхан гацуур нь оюу
Миний эх орон оюу эрдэнийн билээ
Хvv миний заяанд эхийн сvv шиг ариухан
Хvслийн сайхан тэнгэр номин цэнхэр юм
Хvлэг морин гvйх хаврын налгар єдєр
Хvрээлсэн талын зэрэглээ номин цэнхэр юм
Хvйтэн євлийг халсан дулаан цагийн билэгдэл
Хvvшид ургасан яргуй номин цэнхэр юм
Хvний дээд аавдаа, шинийн нэгэнд золгохдоо
Хvндлэн барьсан баранзад номин цэнхэр юм
Эрхсийн цэнхэр тэнгэр нь номин
Илбийн цэнхэр зэрэглээ нь номин
Эхний цэнхэр цэцэг нь номин
Энхийн цэнхэр хадаг нь номин
Миний эх орон номин эрдэнийн билээ
Эрмэг хvлэг морь минь хазаар даран хатирахад
Эгшиг татах амгай зуузай нь ган билээ
Илч гэрэл єртєєлсєн аварга их алхаа
Эрчмийн баганад бэхэлсэн зузаан утас ган билээ
Эх сайхан орныхоо дархан хилийн харуул
Эр цэргийн зэвсэг эмтэршгvй илд нь ган билээ
Эрхэм алдраа бадруулсан єнєр єєдрєг тvмэн
Эрэлхэг монгол ардын эв нь ган билээ
Уран хазаарын амгай нь ган
Урсгалт гэрлийн утас нь ган
Эр цэргийн зэвсэг нь ган
Эрхэт ардын эв нь ган
Миний эх орон ган эрдэнийн билээ
Мэргэд цэцэлсэн далай хєлгєн их судрыг
Миний ард тvмэн есєн эрдэнээр бичдэг билээ
Мєнх бусыг дагасан ачит буурлаа хvндэлж
Миний ард тvмэн есєн эрдэнэ дэвсдэг билээ
Мєхєлгvй эрдэнийн дээж есєн эрдэм тєгс
Миний ард тvмэн улсаа бадруулж яваа билээ
Мєрєєдєл хvслийн дээд эв хамтад хvрч
Миний ард тvмний есєн хvсэл бvрдэх билээ.
1971 он
Монголын уран зохиолын дээжис 2-р боть
Нууцыг задруулсан захиа
Монгол улсын арван таван зургаан онд залуу оюутан байхдаа алс Ленинград хотноо шинжлэх ухааны академийн азийн музейд оросын олон эрдэмтний ази тивээс олж хуримталсан ховор нандин
бичиг судар vзэж, тод монгол хуучин захидалд амар мэндийг асуун /хэлэх vг элчийн аманд бий/ гэсэн vг цєєн утга битvvлэг байдагт нь их гайхдаг билээ.
Тэр дээр цагт захидалд гагцхvv тийм хvнээр явууллаа гэж уг мэдэгдэх зvйлээ элчид итгэмжилдэг нэг учир байсан байх гэж миний багш академч Владимарцов хэлдэг байлаа.
Хожим ховдын хязгаарт ардын аман зохиол, нутгийн аялгуу тэмдэглэж, эртний бичиг vсэгтэй хєшєє чулуу сураглаж, єртєє уургын улаагаар явж байхдаа, Цорос овогтой, авдраараа дvvрэн хуучин тод монгол
ном судартай халтар євгєнийд єнжин хонон саатаж, бичиг судры нь шохоорхон vзэхдээ /захих vг элчийн аманд бий/ гэсний учрыг тэр хєдєєний тvvхч євгєнєєс олж сонссоноо гуч шахам жил цээжиндээ
хадгалж яваад, одоо vс буурал зохиолч болсон хойно эвлvvлэн бичиж, vзэгч олондоо уламжлах хvсэл тєрлєє.
Арван долдугаар зууны vеийн манай ард тvмний тvvх, эмгэнэлт явдал олонтой бєгєєд сударчин хvн, судлан гvйцээгээгvйн учир /балар vе/ гэдэг тэр эрин цагийн гунигт домгийн тоймы нь
найруулан єгvvлбээс ийн буюу:
Баруун монголын Галдан Бошготын цэрэг, Манж Энх амгалан хааны цэрэгт Туулын зуун модны газар ихэд дарагдаад, зvvн гар хэмээх монголын хvчин мохож Орхон голын vерт авахуулан сарниж дутаасан
Цорос омгийн Гєлєгдэй баатар цэрэг єрхийн хамтаар баруун зvг тэмцэн, говьд манжийн цэрэгт гvйцэгдэж, дийлсэн цэргийн хурц сvрт автагдан, арга буюу дагасан билээ.
Дайнд дарагдсан цэргийн Туулын зуун модны тэнд олсон шарх гvйцээж эдгээгvй, сэтгэлд тvмэн гашуудал зангирсан нь алдраагvй, манж ханы цэрэгт єнгєндєє дагавч, єшєє хорсол хєдий цээжээр
дvvрэн байжээ.
Гєлєгдэй баатрын єргєєнєєс єртєє хиртэй газар, манж цэрэг хуарагнаж сvрийг бадруулагч гэдэг цолтой манж жанжаны луут туг жанжны єргєєний ємнє хээрийн салхинаа намиран, манж цэргийн
эргvvл харуул хамаагvй хvнийг хуарандаа ойртуулдаггvй байлаа.
Сvрийг бадруулагч жанжин фv гэдэг, бие єндєр туранхай чийрэг євгєн єглєє бvр цэргээ сургууль хийлгэж, хахир дуут цэргийн бvрээ илээж, манж цэрэг саран бай харвах, морин сургууль
хийхийг хоньчин хvvхэд холоос сонирхон хардаг байлаа.
Гєлєгдэй баатар, фv жанжиныд хааяа ирдэг болж, манж цэргийн ноён, євгєн баатрыг ирэх бvр єргєєнєєсєє гарч угтан улам дотно байдалтай болсон мэт, саяхан дайсагнан байлдаж байсан хоёр
цэргийн жанжин бие биедээ ижилсэн дасаж манж ноён, монгол шатар сураад, Гєлєгдэй заримдаа єнжин шатар нvvдэг боллоо.
Отог цэргээ удирдсан євгєн Гєлєгдэй баатар, манжийн сvрийг бадруулагч
фv жанжинтай гэнэт дотно найртай болж байн байн манж жанжны єргєєнд айлчлан очдог болсонд, хєгжин залуугvй гайхавч, євгєн баатар маань арай ч дайсанд зусардамгvй шударга журамт хvн, лав нэг учир
бий гэж шаг шуг хэлцдэг болжээ.
Тэгтэл євгєн баатар, сvр бадруулагч фv жанжинг тєрсєн єдрийнхєє найрт урин хуримлах чимээ гарч, зуутны тушаалаар аравны дарга нар, найрын хэрэгсэл, айраг цэгээ, цагаан идээ сархад
бэлдvvлжээ.
Ийм цагт найр цэнгэл хийх гэдэг юу билээ гэж євгєд эмгэд идэр цэргийн эрс бие биеэс асуун, арван зуун цэргийн даргаас лавлацгаавал /Євгєн баатрын захиа элчийн vг/ гэж зууны дарга
битvvлэг инэмсэглэн илvv дутуу vг хэлэхгvй ажээ.
Болзсон єдєр тэнгэр цэлмэг, маш сайхан байжээ.
Манж цэрэг туг далбаа барьцгаан, євч зэвсэглэж, сvрийг бадруулагч фv жанжин хуарандаа буу талбин, торгон цэргээрээ хvрээлvvлж, Гєлєгдэй баатрын хvрээнд хvрэлцэн ирээд, євгєн баатар,
идэр залуугийн жавхлан бvрдсэн ганц хvvгээ дагуулан, хатантайгаа гарч, хvндэт зочинг холоос угтав.
Манж жанжин мориноос бууж, найрсаг байдлаар євгєн баатрыг ёслон, арван ханатай улаан халзан хєлтрєгтэй єргєєнд нь оржээ. Жанжины цэрэг, баг багаараа жагсан, цэргийн дохионы бvрээ
хангинаж, дарга нарын єндєр дуугаар тушаах манж цэргийн vг євгєн баатрын хvрээнд дуурсаж, манж жанжны торгон цэрэг, єргєєний дєрвєн этгээдэд хvндэт харуул зогсов.
Гєлєгдэй баатрын тугийн дэргэд манжийн луут туг зоож, євч хуягт, цэрэг, туг тойрон жагсав. Фv жанжны шадар бие хамгаалагч єндєр чийрэг хэдэн солоон цэрэг, жанжнаа дагаж євгєн баатрын
єргєєнд бэлгийн зvйлс барин орцгоож, удалгvй гаднаас сонсвол, сархад барин хєгжим єргєх чимээ сонсогдлоо.
Гєлєгдэй баатрын єргєєнєс зайдуухан, саахалт хирийн газар нийтийн найр зарласан газар, найр хуримын гоёл чимэгтэй сайхан хувцастай хvн цуглан, єргєн талын тэр хэсэгт нь эмээл
хазаартай хэдэн мянган морь хад мэт хантайраас тай, хайцаг мэт тушаатай, хоймор талын асраар євгєн баатар манж ноёдын суудал засаатай баруун талд отгийн євгєд хєгшид, эхнэр, охид талын цэцэг мэт
эрээн мяраан, цєм Гєлєгдэй баатрыг фv жанжны хамт ирэхийг хvлээжээ.
Тэр завсар євгєн баатрын єргєє гэрт эгшигт сайхан хоолойт эмэгтэйчvvд хундага барихад єргєх хуримын ая гvйцээгээд, зочныг хvндэтгэн сархад сєгнєж байсан, євгєн баатрыг ганц хvv,
нvдэндээ галтай нvvртээ цогтой Шуну, хаш хундаганд дахин архи дvvргэж, євгєн баатар хундага тосон, жанжинд єргєх гэтэл, фv жанжин нvд ирмэсхийв. Тэр дохиогоор хацавчийн хоёр талд жанжинаас нvд
шилжvvлэлгvй зогсож байсан солоон баатарууд гэнэт ухасхийж Шуну Гєлєгдэй хоёрыг даран унаж, хаш хундага няц гишгэн, хурамхан зуур хvлж орхив.
-Кєк тэнгэр, гэж цочин хэлмэгдсэн эмэгтэйчvvдийн уулга алдахад чийрэг манж цэрэг эгшин зуур аманд нь таглаа хийж гары нь хvлээд, том гэрт чив чимээгvй болж, гагцхvv ноцолдож амьсгал
давхацсан хvний уухилах нь сонсдох ажээ.
фv жанжны толгой дохимогц нэг баатар нь гадагш гарч, цэрэгтээ ямархан нэгэн тушаал єгєєд, эргэж єргєєнєє оров. фv жанжин инээмсэглэн, хvлээстэй, амандаа таглаа шаалттай Гєлєгдэй,
шуну, євгєн баатрын хатан охидын зvг хандаж
-Эрхэм гэрийн эзэн уучлах ажаамуу. Таны нууц аргад vл автагдахын учир жанжин миний бие урьдчилсан сэргийлэх арга хэрэглэсэн билээ. Эс чингэбэл, миний цэрэг даруй толгойгvй чєтгєр
болох юмсанж. Би ч таны далд хорт арганд орж болзошгvй байлаа. Гагцхvv Энх амгалан хааны догшин сахиус Гэсэр Гуаньлооеэ ивээж таны явуулсан захиа бичгийн нэгийг єгvvлсэн нь задран мэдэгдэж, би
хариу арга хэрэглэлээ.
хараат тугаа сачану би
хар бухын арьсаар бvрсэн
Бvрхсэн бvхvй дуут хэнгэргээ
Бvгдийн дунд дэлдvvлнэ би
харь манж цэргийг тэр дохиогоор
хавчин хядаж хуримлана бид
урт хараат тугаа сачуна би
Їхрийн хараат тугаа сачуна би
vй олны дунд дэлдvvлнэ би
Єстэй манж цэргийн тэр дохиогоор
Єрлєн хядаж хуримлая бид
гэж нууц захиа явуулсаныг манай цэрэг элчийг барьж жанжны хамт над хvргэж билээ.
тєрсєн єдрийн найр хэмээн, манай манж цэргийн жанжин дарга нарыг урин ирvvлж, сархадаар согтоон хvйс тэмтрэх хэмээн сэм хуйвалдсан хорт хэргийн баримт энэ гэж єврєєсєє зурвас бичиг гаргаад,
хvйтнээр инээмсэглэн цагаас ємнє сэжиг vл авахуулахын учир энэ бичгииг vлдээн, vсэг дуурайн хуулсан бичгииг шаламгайлан элчид єгч явуулсан билээ гэхэд Гєлєгдэй баатрын хvрэн царай барайж, Шунын
зvг харав. Шуну тvмэн буруутайн шинж илэрч, толгой даран гагцхvv шvvрс алдав.
Манж жанжныг дохимогц, баатар нь Гєлєгдэй Шуну хоёрын амнаас таглаагий нь сугалаад.
-Та нар хашгираад дэмий, манай цэрэг байлдахад бэлэн, та нарын хашгирвал тэр чимээгээр танай энд цугласан бvгдийг дайран орж хядан ална. Та нар хамгийн тvрvvнд гэр хотлоороо алуулна гээд,
Гєлєгдэй баатрын хатан, охид хvvхдийн амны таглааг суга татаад, хатны хvлээстэй гар чинэрснийг ажиглан хvлээсий нь тайлжээ.
Євгєн баатар, хvvгийн єєдєєс хараад гунихарсан сул дуугаар:
-хvv минь, яав даа чи, Дайн хєл ихтийн цаг, элчдээ итгэхгvй бичиг захидалд юунд итгэв дээ чи.
Шуну эцгийн єєдєєс харж чадалгvй толгойгоо дотогш даран:
-Миний тvмэн буруу. Очиж очиж, тэр захидал буруу гарт орно гэж мэдсэнгvй гэж шивнэн хэллээ.
Гєлєгдэй баатрын єргєєнд ийм явдал гарч байх завсар, гадна байсан манж цэрэг євгєн баатрын ойр шадар хvний гэрт орж, нумны хєвч, сэлэм хураан авч, дуу тавьсан хvнийг ална. Гэрээс
гарсан хvн ам алдана гэж чангалан тушаагаад, зэвсгийн сан, найрлах асрыг морьтон цэрэг бvслэн тэнд байсан хvнийг сууцгаа босвол харвана гэж, хотон дахь хонь шиг хашин хvрээлжээ.
Yл мэдэх манж тvшмэлийн vг, чимээгvй хэлмэгдсэн олны чихэнд харилхаг сонсдож, нэгэн хэсэг манж цэрэг, мориноос буугаад, монгол аравтын зуутны сэлэм хурааж авахад єндєр биетэй, єргєн
цээжтэй, урт соёо сахалт нэг євгєн мянгатан.
-Гэнэн залуу Шунын захианаас боллоо, гэж гашуудан хэлээд есєн vеийн мисир болд юлдийг ингэж хураалгахыг vзлээ гээд жийжvv мєнгєн хуйд нь нал эрдэнэ шигтгэсэн юлдээсээ адис авч, манж цэргийн
аравны даргад єглєє.
-Закаанд илvv vг vгvй гэж бодоод, манж цэрэгт зам зуур баригдсанаа эс хэлсэн миний буруу боллоо гээд нэг залуу чийрэг цэрэг эр, хутгаа сага татан, євгєн Эргилийн юлдийг авч сонирхон vзэж байсан
манж аравтны хоолойн тус бариулд нь тултал шаагаад, мисир болд юлдийг шvvрэн авч хуйнаас суга татан, зэвсэг хурааж байсан манж цэргийг дайран орж агшин зуур хэдэн хvнийг цавчин унагав. Цоохор
царайтай нэг солоон цэрэг морин дээрээсээ яаран эрээн нумаа шvvрч сумаа булцуунд нь хvртэл татаад харвамагц, хар хийж, хавирга яс нэвт цохих чимээ сонсдон араас нь туссан сумын зэв залуу эрийн
цээжнээс гялсхийн гарч, хєєрхий залуу, юлдээ атган далайсаар ойчлоо.
Цочсон олон, уулга алдаж, манж цэрэг нум сумаа харвахад бэлдэн манж цэргийн дарга
-Гар хєдєлбєл цємийг харван ална гэж хахир дуугаар хашгиран тушаав. Чингээд Гєлєгдэй баатрын єргєєний зvг нэг цэрэг давхиулж, найрын талбайгаас vхэгсдийг зайлуулах тушаал єгчээ.
Удалгvй єргєєний зvгээс нэг манж баатар давхин ирээд, єндєр дуугуур
-Чонос Гєлєгдэй баатар, сvр бадруулагч жанжин фv, тэнгэрийн цэрэг сэлтийг хорлох муу санаа євєрлєн, сэм хуйвалджээ. Эзний сvлд харж, буруу санаат муу хулгай Гєлєгдэй жанжны гарт тушаан єгчээ. Муу
хулгайн хорхой мэт амь хэрхэн болохыг аюун эмээн хvлээ, хєдєлбєл харвана гээд манж цэргийн дарга нарт ямархан тушаал єгч, даруй єргєєний зvг довтлон одов.
-Кєк тэнгэр тэнэг муу эм би, баатар ноёноон дайсантай элкэ нэгдлээ гэж килэнц хурааж явлаа.
Кєєркий баатар ноён минь, кєєркий баатар ноён минь. гэж нэг євгєн vнэн сэтгэлээс гаслан, олон хvний гашуудах чимээ зєєлєн салхинд хулс зэгсний шуугиан мэт, зарим хvн цг цг гэж гашуудан шагширч,
зарим хvн гашуунаа шvvрс алдав.
Гєлєгдэй баатрын гэрт, хойморт нь эрхэмсэг сvр vзvvлэн лаглайж суусан манж жанжин, найрын талбайд будлиан гарсныг сонсож дотор эмээсэн боловч, цэргийн дарга хvрч ирэн, сэтгэл
тайтгарах мэдээ сонсгосонд баруун хацартаа сэлмийн сорвитой хvрэн царайд нь ялсан баяр тодорч соёо хар сахал дорхи уруулын завжинд бахархах мишээл нуугдан, Гєлєгдэй баатрын завжинд бахархах
мишээл нуугдан, Гєлєгдэй баатрын зvг ширтэс хийж,
-Таны хар санаа євєрлєснєєс болж, миний хэдэн цэрэг, эвтэй сайханаар найрсан найрамдах гэж ирээд, одоо амиа алдсанд vнэхээр гашуудалтай. Энэ цєм таны ял. Хэлтрvvлж vл болно. Самуун чагийн чэргийн
чаажаар гvйцэтгэвээс, таны харъяат олны арван хvн дутмаас нэгийг чаажаар аваачин сvрдvvлж, хойчийн чээрлэл болговоос зохих билээ. Эх булингар ахул адаг тунгалаг байх ёсонгvй тул таны гэрийн
хотлоор ял шийтгэл хvлээж есєн vе хvртэл албанаа зvтгэх хэрэг. Энэрэлт богд эжэн Энх амгалан хуандий хааны єршєєлт жарлигт, тэрслvvг цээрлvvлэн, номхон иргэнийг илбин тахинуул хэмээсэн учир, таны
цэрэг ардаас ял vл асууна. Гагцхvv таны нэгэн гэрийн тєдийхнийг цэргийн цаазаар аваачиж ялсан баатартай тvмэн vед зvрхэлж тэмцэлдэх санаа сэдэхгvй болгохын тулд эхнэр хvvхдий нь нvдний ємнє хорон
санаат хэргийн гол эжэн эцэг хvv хоёрыг зоосны нvхээр сvвлэн чаажлаад дараа нь хайртынхаа жовохыг vзэж сэтгэлээр тарчилсаны нь бодож vлдсэн хvмvvсийн нь жvгээр сэлэмдэн чаажилна гэхэд Гєлєгдэй
Шуну, сэтгэл тvмэн тvгшvvртэй боловч, харь хvнд муугаа vзvvлэхгvй гэж, хоёр бага хvvхдээ тэврэн, хатуужиж суусан хатны царайг ажин суув.
Уг хэргийг vvсгэн сэдэвчилсэн эзэн би билээ.
Зvvн гар улсын цэргийг дарсан та нарыг хєгшин цэргийн эр би яахан боол мэт дагаж, зарц мэт сєгдєх билээ. Эр хvн гэрт тєрєєд эрэлхэг баатраар дайсантай тулалдаж хээр vхэхэд гомдолгvй хэрэг. Харийн
халдан тvрэмгийлсэн этгээдтэй зэвсэг барин тулалдахаас vл эмээх миний бие таны гарт ороод толгой авахуулахаас єчvvхэн ч vл зовно. Гуйх vг амнаас гарах нь тvмэн бэрх боловч vхлийн ємнє vг хэлж
миний євгєд дээдсийн гал голомт залгамжлах ганц хvv Шуну баатрын амь хэлтрvvлмуу гээд євгєн Гєлєгдэй баатар Фv жанжны єєдєєс хариу юу хэлэхийг ширтэн хvлээв.
-Аав, яаж болох вэ? Эртний мэргэн ёс алдаж, элчдээ итгэлгvй эрээн захидалд итгэж, нууцаа задруулснаараа хамаг ялыг би ганцаар эдлэх ёстой. Эцэг, эх гэгч биеий нь тєрvvлэхээс биш санаагий нь
тєрvvлэх ёсгvй. Зоосны нvхээр сvвлэж хэрчин тамлах битгий хэл, хvний ухаан хvрч тамлах битгий хэл, хvний ухаан хvрч бодож сэдэж олж чадах ахул тэрнээс илvv ялаар ганцхан намайг л цаазалж эцэг, эх
дvv нарын амийг хэлтрvvл гэж Шуну, манж жанжны зvг мэхийн хэлэв.
-Тєрсєн ганц хvvгийнхээ мууг vзсэнээс тvрvvлж би vхье, vр хvvхдийнхээ мууг бvv vзье. Эх хvн гэж байхгvй бол энэ ертєнцєд хvv хаанаас тєрєх вэ. Гэнэн болгоомгvй єсгєсєн нь эх миний л мянган буруу.
Yр хvvхдийн минь оронд зоосны нvхээр намайг л сvвэлж цаазал, vр хvvхдий минь єршєє. хєєрхий тэр минь алтан нарны гэрлийг ханатлаа vзэж амжаагvй яваа юм шvv гэж Гєлєгдэй хатан уярангvй дуугаар
хэлэв.
-Манж жанжин тав ханасан байдалтай гэдийн сууж, баригдан олзлогдсон тэдний сэтгэлийн зовлонд бахархан харж нэгэнм хэсэг дуу чимээгvй байснаа,
-Эр хvн нэгэн сэтгэл, нэгэн амтай байвал зохино. улс тєрийн хvнд ял хэлтрvvлж vл болно. Гагцхvv Гєлєгдэй баатрын євгєд дээдсийн тахилга тасарч, гал голомт балрахын гашууныг бодон, нэгэн болзол
тавьж, гуйн хvссэн ёсоор Шунын амийг хэлтрvvлье. Шуну, чи эцэг эх, дvv нарын толгойг єєрийн гараар авбал тэнгэрийн хишиг хvртэж эцэг хvv хоёрыг зоосны нvхээр сvвлэх ялыг єєрчлєхєєр барахгvй
чамайг амьд vлдээж, Чонос Гєлєгдэйн гал голомт залгамжлуулъя. Миний санал нэгэнт тогтов. Yvнээс єчvvхэн ч єєрчлєх ёсгvй. Бvгдээр цаазаар авахуулах, Шуныг амьд vлдээхийг та нар зєвлєн тогт гээд,
цаазаар аваачихын бэлтгэл хийх тушаал єгсєнд шадар баатрын нэг нь гадагш гарч, тєдхєн манж цэргийн бvрээ хангинах чимээ гарав.
-Хэрэг нэгэнт ийм болсноос хойш, хvv минь зориг хатуужин , бидний толгой ав. Эр хvний жолоо урт. Чи амьд явбал, нэг учир бий. Битгий гутар. Сэтгэлээ хатамжил гэж Гєлєгдэй баатар Шуну хvvдээ
энхрийлэн зоригжуулж хэлэв.
Би та нарын тvрvvнд толгойгоо авахуулъя гэж Шуну намхан дуугаар хэллээ.
-Тугалган жад мэт битгий зориг шантар, Yхлээс залсан хvн, энэ ертєнцєд байдаггvй. Чамайг амьд явбал, нэг учир бий гэсэн аавынхаа сургамжийг дага. Хvний гарт эцэг хvv хоёроо зvрх хагарам
тамлуулахыг vзсэнээс хvvгийнхээ гарт vхье гэж бид санал тогтлоо. Эцгийнхээ тамлуулах эсэхийг vрийн минь зориг л мэдэх нь байна. Жанжин та хэлсэн vгэндээ эзэн болдог юм бол, Шунын биед гар л
хvрэхийг цэрэг олны ємнє амладаа. Биднийг цаазаар аваачин, Шуныг vлдээ гэж сэтгэл хатамжилсан дуугаар хатны хэлмэгц, Шуну, эцэг эхийн ємнє сєгдєн мєргєж,
-Эртний бичгийн ёс алдсанаас би та бvхэнд ийм гамшиг зовлон даллан ирvvлсэн болохоор би амьд явсны хэрэг алга. Энэ дэлхийд хvн болгосон хэмжээгvй ачтаныхаа єєдєєс юлд яаж далайх вэ? Яалаа ч
сэтгэл тєвдєхгvй нь гэж Шуну хэлэхэд,
-Yрийн сэтгэлээр тєрvvлж єсгєсний минь ачийг санаж мэдэж яваа бол vхэхийнхээ ємнє эцэг эхийнхээ захисан сургаалыг дагах нь ёстой дээд элбэрэл гэгч тэр шvv. За хvv минь зориг хатамжил. Энэнийг
давж гvйцээж чадвал ёстой хvv тєрvvлсэндээ ээж аав нь бахадсаар vхнэ гэж эх нь хэлэв.
Аав ээжийн алтан сургаалыг єгvvлшгvй бэрх ч гэсэн чин их хайрлан сэтгэлээсээ хvндэтгэж яая гэх вэ дагая даа гэж зvрх алдан байж хэлээд манж жанжны зvг эргэж /би бэлэн/ гэж сэтгэл хатуужиж
хэлсэнд:
-Ингэвээс та нар харилцан хагацах ёс хийтvгэй.
Цаазын газар хvргэхэд жvй нь та нарын гарыг хvлвээс зохих бvлгээ. Зоригт баатрын гэр бvлийг хvндэтгэж гар хvлээсгvй явуулна гээд гарахад нь vvдний хацавчийн тэнд хоёр манж баатар, гэрийн гадна
харуулын цэрэг vлдэн, сvрийг бадруулагч жанжин фv, найрын талбайд шадар цэргээр хvрээлvvлэн очиж, Гєлєгдэй баатрын асарт цэргийн ноёдын хамт суув.
Найрын газар цугласан олныг манж цэрэг, гоё эрээн асрын ємнє этгээд нум мэт тойруулан суулгаад фv жанжины тушаалаар манж цэргийн ноён, асрын ємнє гарч ирэн, Гєлєгдэй баатрын ял тоочин, тэнгэрийн
хишиг хvртээн, хvv Шунын гараар дайчин улсын Богд эзэн хааны дайсан Гєлєгдэйн гэр бvлийг цаазаар аваачих жанжны тушаал сонсгов. Олон цєм хирдхийн цочиж, сvрт тушаалын vгийг чив чимээгvй сонслоо.
Манж ноён нэгэн хэсэг дуугvй зогсоод, дахин єндєр дуугаар сонсгон євгєн баатар Гєлєгдэй, хатны хамтаар гуйж, хvvгийнхаа амь хэлтрvvлэхийг хvсэн илэрхийлснийг сvрийг бадруулагч жанжин фvлэ эеэ
тогтоож, Шуну хvv, эцэг эх дvv нарын толгойг єєрийн гараар авбал амь хэлтрvvлэх зєвшєєрєл олгосныг мэдэгдсэнд, олон цєм цочин санаа алдав.
-Тэгтэл, єргєєний зvгээс манж цэргээр туулгасан Гєлєгдэй баатар , хатан хоёр бага охины хамт хvрч ирсэн, асрын ємнє манж цэрэг тушааж тэднийг сєгтгєн суулгажээ. Цэргийн бvрээ татаж, нам гvм
болсон олон хvний нvд, баярт зориулж барьсан гоё эрээн асрын ємнє сєгдєн дєрвєн хvний зvг ширтэн, манж цэргийн дарга, цаазын сумаар дохио єгмєгц Шуну, эцгийн ємнє сєгдєн мєргєєд, євдєгнєєс нь
мєлхєн адис аваад босож сэлмээ далайн гялсхиймэгц євгєн Гєлєгдэй баатрын толгой єнхрєн унав. Олон мянган хvний хєндий цээжнээс ганц хvн шиг санаа алдах чимээ сонсдож, эмэгтэйчvvд ханцуйгаараа
нvvрээ халхалцгаав. Шунын єргєн цээжин дотор нь хорслын гал бадарч байгаа боловч, утаагий нь хамрынхаа нvхээр гаргалгvй, царай нь чулуун хvний царай шиг огт хєдєлбєргvй, гагцхvv нvдний харц
туйлын хачин болжээ.
Эхийн ємнє сєгдєн, хормойноос нь адис аваад, доголон нулимс хацарт тогтсоны нь хараад, сэтгэл vл тvвдэх мэт байдал царайд мэдэгдснийг эх нь vзээд,
-Харьтанд муугаа бvv vзvvл. Хатуужин, тvргэл гэж зоригтой дуугарсны нь асрын ємнє чимээгvй хvрээлэн суусан олон элэг эмтрэн сонслоо.
Жаргал зовлон хамтатгасан буурал Гєлєгдэй баатрынхаа амьгvй биеийг нэг хараад , хатан хvзvv сунган, огцом дуугаар за гэж дуугармагц, сэлмийн жур хийх чимээ гарч хатны толгой дэргэд єнхрєн ойчоод,
чихэнд нь нэг юм хэлж байгаа юм шиг наалдан тогтов.
Шунын дvv, vг дуугvй нарийхан хvvхэд хvзvvгээ сунгаж, хонгор vстэй толгой нь бага дvvгийн хормойн ємнє нvдээ харан ойчиход тав зургаан настай отгон бага охин, эгчийнхээ толгойг нvд цавчилгvй
харан, хvзvvгээ сунгаад, хvvхэд хонгор хоолойгоор,
-Ах аа, миний энд хатиг гарсан юм, Хєндвєл их євддєг. Энvvгээр цавчаарай. Хатиг битгий хєндєєрэй гараараа зааж хэлсэн нь амьсгаагаа дарж, чимээ аниргvй байгаа олонд тов тод сонсдон, зvрхийг
шєвгєєр чичих шиг болов.
Отгон охины толгой ойчмогц, манж цэргийн бvрээ хангинаж Шуныг манж цэрэг дарга дундаа авч, єглєєний мандах улаан нарнаар элэг бvтэн айл байсан бага vдийн нарнаар єнчирсєн гэр єргєєнд нь хvргэж
єгсєн билээ. Нууцыг задруулсан захидлын гайгаар Цорос Гєлєгдэй баатрын нэгэн гэрийг хvйс тэмтрэн хядсан тэр явдлаас хойш євгєд эмгэд, хvйсийн говь гэж тэр нутгийг нэрлэдэг болсон гэдэг хуучны vг
бий.
Шуну яасан бэ гэвэл, тэр шєнєдєє хэдэн цэргийн хамт оргон босож, манж цэргийн ганц нэгээр бvлгээр явахад нь хядан устгаж, сvрийг бадруулагч фv жанжин ч гадагш гарах бvр, хамгаалах баатар цэрэггvй
гарахаа байж, Шуныг уулын хулгайч гэж амьд барьсан хvнд тvмэн лан, толгойгий нь хvргэж ирсэн хvнд таван мянган лан шагнана гэж зарлавч, амьсгал тасартлаа єшєє зангирсан Шуныг барьж санаа амарч
чадсангvй, єдєр бvрийн цэргийн мэдээнд хэд хэдэн амь хохирсныг хємсєг зангидан сонсож, "уулын хулгай" хэзээ надаас хариу авах бол? гэж манж нутаг эгэх зєвшєєрлийн бичиг алс бээжингээс хvлээсээр
байсан гэж урьдын гунигт домгийн vг сонссоноо энд чадан ядан эвлvvлэн бичлээ.
Б.Ринчен ГYНЖ
Єгvvлэх ину:тотгоны бvслvvрээс єрхийн оосор аяархан тайлах шиг болж
дээвэр дээгvvр нэг хоёрын зэрэг пид пад хийгээд, уг татсан хvн хэдий болгоомжловч, баахан чимээ эрхгvй гаргаад, єглєє бvр тогтмол гардаг тэр дуу чимээнээ гvнж хэдийн дассан тул сэрээд нvдээ
нээлгvй чагнан хэвтэж байлаа.
Уудам их хээр талын монголчууд, хан харцгvй эртлэн босдог тул, манж дайчин улсын богд эзэн хааны гvнж ч гэсэн, монгол газраа Дархан чин ван Дондубдоржийн хатан болж, их ямба эрхтэй хvрч ирсэн
авч, улс монголын тэр ёсыг зєрчилгvй, єглєє эрт єргєєний єрх сєхєхєд татгалздаггvй, аягач хаалгачийг манасан гал тvлэхэд хориглон хойшлуулдаггvй, газрын ёс, нутгийн заншилд нийлvvлэн дагах тул,
шаа хєшгийн цаанаас чагнан хэвтвээс, єрх аяархан сєхєгдєж, торгоор бvрхсэн эсгий vvдийг хvн чимээгvй єргєсхийн орж ирэх шиг боллоо.
Зєєлєн ултай монгол гутал ширдэг хивс дээгvvр гишгэлэхэд шар шар хийх чимээ, их єргєєний мєєрєн шалын мод, гэрийн ханын мод, сайхан сийлбэртэй зандан монгол орны модоор дамжин,
гvнжийн чихнээ дэр нэвт нэн тодхон сонсдож, алхах хєдлєх тэр чимээгээр хайртай аягачин Сувд хvvхнээ хэдийн таньжээ.
Эр нєхєр, энхрий vрээ гашуунаар алдаж бие сэтгэлийн зовлонд нэрвэгдсэн эзэгтэйгээ ээлж жасаа оногдсон хоногтоо нэнд хичээнгvйлэн vйлчилдэгий нь гvнж эс андах тул, єрх сєхєж гал
тvлэхийн ємнє, дээрээс буух жигvvн хийд цохиулуузай гэж, хєнжил унжсан байвал алгасалгvй vзэн засдаг заншилтайг мэдэх учир, нvд анин, унтагч болон хvлээдэг vнээр, чимээ гаргаж сэрээхгvй гэж машид
болгоомжлон гvнжийн лавиртай орны ємнє хvрч ирээд, шаа хєшигний хормойноос дарамт болгож зvvсэн алтан чимэг аяархан хангинасхийж, торгон хєнжлийн унжсаныг чимээгvй засах байдал мэдэгджээ.
Тэгээд нэгэн хэсэг чимээгvй болсонд, чагнатал гvнжийн єєрийн амьсгаа, Сувдын зогсож аяархан амьсгалах чимээ сонсдож, гvнж єєрийн богино амьсгалыг тvvний талбиун амьсгалж байгаатай
зэрэгцvvлж бодвол, юутай урт уужим амьсгаатай хvн бэ. Тийм сайхан цээж хэнхдэгтэй хvн, ийм сайхан амьсгаатай байх нь аргагvй, тvмэн зvй гэж бодонгуут, тvг-тvг тvг-тvг тvг гэж жигдгvй цохилох
зvрхнийхээ цохилтыг дэрэндээ наалдуулан хэвтсэн чихэндээ сонсож, Сувдын эрvvл эсэн зvрх, євчин зовлонд нэрвэгдсэн миний энэ хєєрхий муу зvрхний тvгшиж байгаагийн дэргэд том хэнгэрэг цохиж
байгаатай адил байна даа гэж бодтол, модон шал, модон ороор дамжиж гvнжийн зvрх цохилох чимээний хажуугаар бас нэг юм лvг, лvг лугшиж байх мэт. Атар газрын цэцэг, арван тавны сар шиг энэ сайхан
монгол охины эрvvл саруул биеийн цэвэр сайхныг бодоход чийрэг эсэн зvрхний нь лугшин цохилох нь санаа дагаж чихэнд минь дуулдав уу? гэж бодож хэвтэхэд нь тэр маш гоо сайхан биетэй, бундгар сайхан
хєхтэй цогтой хvрэн улаан царайтай, интоор мэт улаан уруултай, гялалзсан галтай торомгор хар нvдтэй зурмал мэт сайхан
|
Хэрлэн-Барс хотоос тэр жил Diese Seite teilen
Um über die neuesten Artikel informiert zu werden, abonnieren:
|