Уур тэргvvтэн хорт сэтгэлтэй тэмцэхvй /Дээрхийн гэгээнтэн Далай ламын 1993 онд Лондон хотод хайрласан айлдвараас/
Уур, урингуй хоёр бол бидний дотны найзууд мєн агаад бага балчир байхдаа би их ууртай байсан ч цагийн аясаар уур гэдэг зvйлээс улам улам холдсон юм.
Билиг оюун, нигvvлсэхvй хоёрыг эргэцvvлэн сайтар дадуулсны vр дvнд єнєєдєр уур хилэнд хууртагдахаа больж харин ч бvр тэднийг зохих хэмжээгээр цээрлvvлж чадаад байх болсон. Хичээл шамдал гаргасан хэн боловч сэтгэлээ эерэгээр єєрчилж чадах нь зуун хувийн магадлалтай болох нь єєрийн минь туулсан туршлагаас харагдсан билээ. Єєрчлєлтийг шууд бий болгох боломжгvй тул удаан хугацааны хичээл шамдал шаардагдах болно. Бодол оюундаа хувьсал хийнэ гэдэг юун тvрvvнд аль бодол санаа сэтгэлийг номхон, амарлингуй тайван болгож аль нь амаргvй тайван бус, тэсвэрлэхэд бэрх байдалд хvргэж байгааг тус тус танин мэдэх явдлыг хэлнэ. Бие махбод олон зуун сая эд эсээс бvрддэг бол сэтгэл ч гэлээ адилгvй олон зvйлийн хувьслыг єєртєє агуулдаг. Сэтгэлийн ийм их аугаа тогтлыг нягт нямбан ажиглаад сэтгэхvйг сайн муугаар нь ялгаж салгаж чадаж байвал тэр хvн vнэхээр оюунлаг хvн хэлэлтгvй мєн.
Эдгээр vнэнхvv сайн санаа бодлыг хєгжvvлэх хvсэл дуршлын тєрж vvсэх vндэс нь эерэг сайн vр дvнг нь таньж ухаарах явдал юм. Шагжаан чадагч бурхан багшийн айлдсан дєрвєн vнэний номлол нь бурханы шашныг бvрэн бvхлээр нь єргєж байдаг суурь нь мєн. Дєрвєн vнэний гуравдахь нь хорихуйн vнэн мєн агаад vvнийг хутагт Нагаржvна багштан сэтгэл хэмээх vндэсний дээр оршиж асан хорт нисваанис аажмаар бvрмєсєн устан vгvй болсон тэр хэсгийг хэлнэ гэдэг. Хорихуй нь хvрэх ёстой гэгээрэл ч бас мєн. Хутагт бурхан ч энэхvv гэгээрлийг сэтгэлдээ бий болгосны хvчээр л гэгээрлийн замыг заагч болсон учиртай. Хутагт бурхан бол анхнаасаа гэмгvй, тєге гэгээн, онцгой нэгэн бодгал байгаагvй, харин хичээл зvтгэлийн vр дvнд хорихуйн vнэнийг сэтгэлдээ бий болгосон нь л зєвхєн тvvнд сvсэглэн бишрэхийн шалтгаан болж байдаг юм. Дээр дурдсан гэгээрлнйг сэтгэлдээ бий болгох зорилгыг євєрлєж гэгээрлийн замаар замнаж эхэлсэн, эс бєгєєс эхлэхээр зэхэж буй учраас хувраг эрдэнийг ч аврагчдын нэгэнд тооцдог учиртай.
Нисваанис болон нисваанис бvхий атгаг бодол нь устсан буюу тvvнээс ангижирсан сэтгэлийн цэвэр мєн чанарыг жинхэнэ хорихуйн vнэн гэж vзэх хэрэгтэй. Тийнхvv устаж vгvй болох нь сэтгэлд оршин буй гэмийн хирийг арилгагч ерєндєг буюу арга замыг л ахин дахин дадуулан бясалгасны vр дvн тул хирээс ангижирсан хэсэг, ангижруулагч арга зам хоёрыг хоёуланг нь сэтгэл гэж vзэх хэрэгтэй болж байна. Тvvнтэй нэгэн адил хирийг устган vгvй болгох талбар нь мєн л нєгєє сэтгэл vндэс маань байх учиртай. Бурханы номоор дадал сургууль хийхийн ємнє сэтгэлийн мєн чанарыг мэдэж ухаарах явдал их чухал байдаг нь vvнээс шалтгаалдаг. Гэвч сая тайлбарласнаас " юмс бvхэн сэтгэлийн чанартай, сэтгэлд ургасан тєсєєлєл л юм. тvvнээс єєр юу ч бус" гэсэн ойлголтыг авч болохгvй. Юутай ч болов бурханы шашинд сэтгэлийн мєн чанарыг таних явдлыг ихэд чухал гэж vздэгээс шалтгаалан нэлээд хvмvvс бурханы шашныг сэтгэл судлалын шинжлэх ухаан гэж боддог юм. Бурханы номд бvх нисваанисыг нєлєєллнйн хувьд ерєнхийд нь "сэтгэлийг хямраах нєлєє бvхvй зvйл" гэж тодорхойлон тайлбарлана.
Сэтгэлийн таагvй байдал тавгvйдэх нь нисваанис болон бусармаг сэтгэхvйн атгаг бодлын шууд нєлєє юм. Сэтгэл нь хувнрлын хувьд буюу ерєнхий мэдрэмжийн хувьд нvгэл бус. Саяхан би барууны шинжлэх ухааны эрдэмтэд сэтгэл зvйч, тархи судлаач нартай удаан хугацааны турш хэлэлцсэний дvнд хутагт Бурханы таалалд сэтгэл хєдлєл байдаг гэдэгт санал нийлсэн юм. Англи хэлний сэтгэл хєдлєл "еmotion"гэдэг vгийг тєрєл бvрийн шинжлэх ухаанд хэрхэн тайлбарлаж буйг харгалзан vзээд бурханы сэтгэл таалалд ч мєн "emotion" буюу сэтгэл хєдлєл байдаг гэдэгт ийнхvv vзэл нийлсэн хэрэг л дээ. Энэрэл, ннгvvлслийг ч гэсэн сэтгэл хєдлєлд тооцож болно. Сайн саар гэх хоёр зvйлийн сэтгэл хєдлєл бий. Уур тэгvvтэн нь муу талын сэтгэл хєдлєл тул сэтгэлд бий болсон тєдийгєєр сэтгэлийг тавгvйдуvлэх тєдийгvй муу vйлийн авъяас нєлєєг хэзээ нэгэн цагт идэвхжин гарч ирэхvйц далд байдалтайгаар vлдээдэг муу уршигтай. Тэр муу vйл єрєєл бусдад хор болохын зэрэгцээ тухайн бодгалийг єєрийг нь ч зовлонтой учруулна.
Ийм нєлєє бvхvй сэтгэл хєдлєлийг нисвааннс буюу хорон сэтгэл гэнэ. Хилэн бас туvний нэг хэсэг. Хилэнд ч бас сайн, муу хоёр байж болох юм. Тодруулбал зарим vед бусдыг гэсэн нигvvлсэл хуурмаг бус халуун дулаан сэтгэлээр єєрийнх нь тєлєє зєєлєн аргыг хэрэглэвч тухайн хvний vл ойшоох байдал нь аргаа барж хатуурхахад хvргэдэг. Тvvнчлэн уур хилэнг хэрхэн гэгээрлийн арга зам болгон ашигладаг тухай нууц тарнийн ёсонд номлосон бий. Зарим бурхдын дvр догшин хэрцгий байдаг нь vvнээс шалтгаална. Энэрэнгvй сэтгэлээр хатуу хандах нь заримдаа хvч чадал, урам зоригийг нэмж єгдєг талтай. Харин энгийн нэг уур бол хорлох сэтгэл vvсгэдэг, хорлох сэтгэлд сайн чанар гэж огт vгvй билээ. Хорлох сэтгэл л бусдад хортой муу vйлийг хийлгэдэг. Эгэл хvн тєрєлхтєн хийгээд бурханы номын гэх 2 байр сууринаас хорлох сэтгэлийг шинжлэх бололцоотой. Шашин, vзэл баримтлалын ялгаа гэлгvй эгэл хvний талаас vзвэл: - бидний хvсдэг аз жаргалыг vvегэх эх сурвалж нь эрvvл мэнд, эд баялаг, найз нєхєр эдгээр гурван зvйл мєн. Хорлох сэтгэлээр тэргvvлсэн нисваанис эрvvл мэндэд хортойг хэлэх юун.
Бие,сэтгэлийн эрvvл мэндийг сахин хамгаалах олон арга тогтолцооны нэг нь зєв сэтгэхvй юм. Цаг vргэлж сэтгэлээ тайван байлга. Бурхшээл бол хvний амьдралд зайлшгvй тохиолдох зvйлийн нэг боловч сэтгэлээ талбиун хандсан хvн хожно. Дєнгєж давалгаалсан давалгаа мєнєєх их ус уруугаа шингэж замхардаг шиг тvрхэн зуур сэтгэл зовних асуудал байсан ч сэтгэлийн гол vндсийг тvvнд автуулж болохгvй. Сэтгэлийн уг язгуураа тогтвортой байлгаж чадах юм бол цусны даралт тэргvvтэн хэвийн байж эрvvл мэндэд тань тустай. Миний хувьд, нас ахих тусам биеийн минь эрvvл мэнд улам сайжраад байгаа. Энә нь чухам юутай холбоотойг хэлж мэдэхгvй. Урьдын эмчлvvлдэг эмчээрээ эмчлvvлж, урьд нь vргэлж хэрэглэдэг байсан эм, хоол хvнсээ хэвээр нь л хэрэглэж байна. Тиймээс vvнийг сэтгэн бодох vйл явцтай минь холбож тайлбарлах ёстой. Намайг тусгай тvвд эм хэрэглэдэг байх гэж зарим хvн боддог л доо, гэвч надад тийм эм огт байхгvй. Дээр хэлснээр, би бага байхдаа маш их ууртай байлаа. Заримдаа уурлахаараа "миний євєє их ууртай хvн байсан болохоор би ч бас тийм ууртай болчихсон юм "гэж тайлбарладаг байлаа.Гэвч цагийн элээлтэнд одоо бараг хэнд ч уур хvрэхээ больжээ.
Тvвдvvдийг доромжлон дээрэлхэж, зовоон тарчлааж буй Хятадуудад ч уурлахаа байсан. Миний дотно найз нараас зарим нь цусны даралттай. Гэвч тэдэнд даралтнаас болсон асуудал огт гардаггvй юм. Их хэмжээний хєрєнгє мєнгєний эзэн болсон хэдэн найзуудтайгаа уулзахад эхлээд хэсэг сонеголонтой сайхан зvйл ярьсныхаа дараа єлзий бус гай зовлонгоо ярьж эхэлдэг юм. Эд баялаг байвч сэтгэлийн зовиуртай хvн маш олон бий. Сэтгэлийн тайван бусаас болоод заримд нь хоол шингэхгvй, нойргvйтэх тэргvvтэн олон бэрхшээл тохиолддог. Биеэ эрvvл байлгая гэвэл сэтгэлээ амгалан байлгах нь маш чухал. Зєвхєн эмчийг бараадах нь єрєєегєл агаад дотоод сэтгэлээ нягтлан ажиглах хврэгтэй. Аз жаргалын дараагийн уг сурвалж бол эд хєрєнгє юм. Зарим єглєє сэрэхэд сэтгэл минь таагvй байх vед гарт байнга зvvдэг цагаа харахад ч таатай бус байдаг бол, урьд єдрийн сайн бясалгалын нєлєєгєєр єглєє сэрэхэд сэтгэл таатай байхад мєнєєх цаг маань урьдахиасаа ч илvv сэтгэл булаам болсон байх жишээтэй Цаг бол огт єєрчлєгдєєгvй хэвээр байгаа зvйл. Ийм адилгvй мэдрэмж єгч буй нь зєвхєн сэтгэхvйгээс л хамаарч байгаа юм.
Тиймээс гадаад эдлэлээс аз жаргал, сэтгэл хангалуун байдлыг авах эсэх нь тухайн хvний єєр єєрийн нь сэтгэхvйгээс л хамаардаг болж таарлаа. Хэрэв тухайн сэтгэхvй уур мэтэд эзэмдvvлсэн нєхцєлд эд хєрєнгєнд ч халтай. Єєртєє тохиолдсон бас нэгэн зvйлийг ярихад, би бага байхдаа заримдаа цаг засдаг байлаа. Нэг vе сэтгэл бачимдахдаа цагаа хэмх дэлсчихдэг байв. Уур сэтгэлийг эзэмдсэнээр л ийм болчимгvй vйлийг олонтоо хийдэг хэрэг. Сvvлд нь маш ихээр харамсах хэрэг гардаг байж билээ.Уг нь зорилго маань цагийг засах явдал атал яагаад тэрнийг ширээн дээр хэмх дэлссэн юм бол? Гадаад эд зvйлс, аз жаргал, сэтгэл хангалуун байдал зэргийг авчирдаг нь vнэн л дээ. Гэхдээ сэтгэхvйгээс нэн ихээр хамаарч байдаг нь дээрх жишээ мєн. Амар амгалангийн гуравдагч эх сурвалж нь найз нєхєр юм. Бид сэтгэл тайван байхдаа шударга, уужуу талбиун болж ирдэг нь тодорхой. Би олон жилийн ємнє болсон явдлыг яръя. Хятадын засгийн газартай сайн холбоотой Англи vндэстэн Филиппе Жао-Эн-Ли тэргvvтэй Хятадын дээд хэмжээний сайдуудтай олон жил харьцсан, тэдэнтэй маш ойр дотно нэгэн байлаа.
1977-1978 оны vед тэр, Дарамсалаад олон тооны кино хуурцагтай ирээд Хятадын явуулж буй бодлогыг сайшааж маш єргєн яриа дэлгэлээ. ярианы эхэн vед бид хоёрын санаа огт нийлсэнгvй.Хятадууд Тvвдэд ирсэн нь сайн хэрэг болсон гэж vзэж байгаагаа тэр ярьж байлаа. Миний vзэл бгдол, болсон явдлын бодит мэдээ сэлтээс Тvвд нэн хэцvv байдалд байсан vе л дээ. Гэвч тэр vед би тvvнд ер уур бvрээгvй мэдэхгvйн улмаас тэгж бодож байна даа гэж санаж байлаа. Тайван оайдалтайгаар яриагаа vргэлжлvvллээ. 1930-аад оны эхэн болон сvvлчээр зарим тvвдvvд "Хятадын улаан намд элсэн орж улмаар Хятад, Японы дайнд Хятадын талд байлдаж, сvvлд Хятадууд тvвдийг тvрэмгийлэн цємрєн орж ирэхэд ч гар нийлэн туслаж байлаа. Vvний шалтгаан бол улаан коммунист vзэл суртлаар дамжуулан Тvвдийг хєгжvvлэх гэсэн хvсэл эрмэлзэл, тvvнийгээ гvйцэлдvvлэх завшаан тохиож байна гэж бодсоных юм. Гэвч 1956-1957 оноос тэднийг номхотгон, нэлээдийг шоронд хийж, ихэнхийг нь vзэгдэх сонсогдох зvйлгvй болгосон юм. Энэ учрыг би Филиппст тодорхой ярьж єглєє. Яг vнэндээ би єєрєє ч гэсэн нэг vе 50:50 хувийн коммунист, бурханы шашинтан байж vзсэн юм.
Vнэн сэтгэлээсээ, уужуу саруул ухаанаар тайлбарлаж хэлж єгсний дараа Англи нєхрийн баримталж байсан санаа vндсээрээ єєрчлєгдсєн юм. Vvнээс хойш хоёр талуудын хооронд vзэл бодлын ямар ч зєрvv байлаа гэсэн уужуу саруул ухаан, шудрага vнэн дээр тулгуурлан сурган хэлэлцэх юм бол єєрийн vнэн бодлоо бусдад ойлгуулж чадах юм байна гэсэн итгэл надад тєрсєн билээ. Vзэл бодлын зєрvvгээс болж бие биедээ хонзогнох бус бид адилхан л хvн шvv дээ гэх ухамсрын vvднээс vзэл бодлоо ойлгуулж чаддаг энэхvv арга замыг ашиглан хvн тєрєлхтєн харилцан оюун ухаанаа хєгжvvлж чадах юм байна гэж би боддог юм даа. Хэрэв XIV Далай лам гэдэг хvн бусадтай учрахдаа инээмсэглэх нь ховор байсан бол би одоо байгаагаасаа цєєн найз нєхєдтэй байх нь лавтай. Би хэн нэгэнтэй тааралдахдаа надтай л аднл нэгэн учирлаа даа гэж vргэлж боддог. Энэхvv бодлоор бол ерєнхийлєгч юмуу хатан хаан эсвэл vгээгvй гуйлгачин ч байсан нэг нэгэндээ халуун, дотно сэтгэлээр хандах аваас ямар ч ялгаа байхгvй. Албан тушаал тэргvvтнээс хvний тєрєлх энэрэнгvй сэтгэлийг би илvvд vздэг. Би ч мєн энгийн л нэг хvн.
Би чадах хэрээрээ туршлага хуримтлуулж, хичээл зvтгэл гаргасны vндсэн дээр шинэ сэтгэхvйтэй болсон хэдий ч энэ маань тнйм их гайхмаар зvйл огт бус. Та нар мэдлэг, туршлага аль ч талаасаа гэсэн надаас илvv. Миний бие орчин цагийн боловсрол, дэлхий дахины тухай мэдээллээс ангид алс бєглvv жижигхэн тоегонд тєрсєн нэгэн агаад тэр ч байтугай 15-16 насандаа санаанд багтамгvй их vvрэг хариуцдагыг хvлээх болж билээ.Тиймээс та бvхэнд надаас илvv боломж бололцоо тохиож байгаа тул мятрашгvй зоригтойгоор багахан л хичээх хэрэгтэй юм. Хvсэл зориг бvхvй хэн алин ч сайн Сайханы зvгт хувьсан чадах нь зуун хувийн баталгаатай. Хэрэв яг одоо та томоохон бэрхшээл дор нухлагдан байгаа аваас ашигтай, боломжтой найдлагатайг олж харж хичээгээрэй. Байгалаас заяасан хvн тєрєлхтєний билиг оюун, онцлог чадамжуудаа бvрэн тєгс ашиглаж чадах юм бол ямар ч бэрхшээлээс бид ангижирч чадах учиртай.
Тvмэн Олныг Гийгvvлэгч Банчин Ойбvрvл Ринбvvчийн Бурханы шашны "Гvнчав Жамбаалин тєвєєс гаргасан "Асрал энэрлийн хvч чадал" номноос авав.
Дугаар 03 /108/
Гандантэгчинлэн хийдийн тэргvvн хамба Д.Чойжамц: Жилийн эхний єдрvvдийг их буяны vйлээр эхлvvлэх нь хамгаас чухал
Монголчуудын амьдрал сонины хамт олон жил бvрийн сар шинийн тусгай дугаартаа монголын бурхан шашинтны тєв,
Гандантэгчинлэн хийдийн тэргvvн хамба Д.Чойжамцтай ярилцан сэтгэлийн vгийг нь ард олондоо хvргэдэг уламжлалтай билээ. Энэ удаад тэргvvн хамбатай уулзан сар шинийг тойрсон элдэв маргаан хийгээд уламжлалт зан заншил, ёс жудаг гээд дэлгэрэнгvй сэдвээр ярилцлаа.
-Сайн байна уу та, сайхан євєлжиж байна уу?
-Мэнд амар даа. Єнтэй сайхан євєл болж байна аа.
-Удахгvй хулгана жил хангирсан одож vхэр жил морилох гэж байна. Cap шинийн баяр буюу цагаан сарын тухай та єєрийнхєє бодлыг хуваалцахгvй юу. Сvvлийн vест хvмvvс гарлагатай, дарамттай баяр гээд єєлєх нь их болж?
-Цагаан cap Монголын ард тvмний уламжлалт баярын нэг. Єнгєрсєн далан жилд бид олон сайхан баяр, vндэснийхээ уламжлалыг хадгалсан олон зvйлээ гээсэн бодогддог юм. Сvvлийн vед хоёр янзын баяр vлдсэн нь цагаан cap, наадам шуу дээ. Ном ёсных нь дагуу сайхан тэмдэглэвэл цєєдєхгvй л дээ. Цагаан сарыг би нийтийг хамарсан бас тєр шашин хоёулангийн баяр юм даа гэж vздэг. Хєгшид хvvхэдгvй ард нийтээрээ билэг дэмбэрэл оршоон сайн vг хэлэлцэн сайхан баярладаг шvv дээ. Бас энэ баярын онцлог нь бvгдээрээ бие биетэйгээ уулзаж золгон тєрсен тэлснээ мэдэлцэх, ахуй амьдрал, ажил байдлаа мэдэн сайн яваагаараадуурайлболгодогт байдаг гэж боддог. Нєгєє талаар билэг дэмбэрэлийн баяр байгаа юм. Ямар байлаа ч гэсэн жилийн эхний єдєр билэг дэмбэрэлтэйгээ хэлэлцэж хамгийн сайхнаар єнгєрєєдєг.
Монголчуудад муу зуйлийг сайнаар тайлах гэж нэг vг бий. Ийм л ёс. Суурийг нь зєв сайхан тавибал бат бєх сайхан байшин барьж болдогтой адил аливаа нэгэн ажлын эхийг сайн хийх нь єгсєж єєдлєхийн vндэс болдог шуу дээ. Тvvнтэй ижилхэн жилийн эхний єдєр хоногуудыг их буяны vйлээр єнгєрєєж, буяны зvгийн ажлаар эхлvvлэхийг л хамгийн гол гэж vзэж байсан. Цагаан нэртэй байгаа нь бас их учиртай. Ер нь бол цагаан cap болно гэхэд 28, 29-ний vєд гэр орноо сайхан цэвэрлэн хуучин оныхоо хир буртагийг арилгаж, хувцас хунараа угааж арчин шинэ сайхан хувцсаа бэлддэг шvv дээ. Хуучин уламжлалтай улсууд маань хашаа хороо,^ гудамжаа хvртэл цэвэрлэдэг байлаа. Ялангуяа vvдний чиглэлийг голлон цэвэрлэдэг. Олон хvн, олз омог, сайн муу юм бvгд тvvгээр орж гардаг болохоор их анхаардаг байна л даа. Хир буртгаар дамжин муу юм халддаг, сайн зvйлээр дамжин буянтай сайхан зvйл орж ирдэг ч гэж» vздэг. Тийм ч учраас орон хийдvvд нь сайхан байгаасай, сайн зvйлvvд ирээсэй гэсэн сэтгэлээр "Цэдор Лхам" гэж битvvний шєнийн хурлыг хурж, айл єрхvvд нь Лхам бурхан зочилж ирдэг гэж vзән Лхам бурхны ундаа хэмээн хаалган дээр гурван мєс тавьдаг. Одоо ч уламжлалаа мэддэг айлууд тэгж тавьж байгаа. Ер нь гэр орон, хашаа хороо, хувцас сэлт гээд байгаа бvхнээ цэмцийлгэн цагаан сараа сайхан угтдаг уламжлалтай даа.
-Битvvний єдрийн тухайд ямар ёс жаяг байна?
-Ер нь бол Азийн заншил юм даа. Таван мэдрэхvйгээрээ дамжуулжбаярёслол, хамгийн сайн сайхан юмаа тvvнд зориулдаг. Гэр орон, тавилга тахилаа цэвэрлэчихсэн, их сайхан идээ будаа засчихсан байх нь нvдэнд єргєж байгаа дvрс юм. Амттай шимттэй болгоноо тавган дээрээ тавьж, цагаалга, бууз сэлтийг бэлтгэн зочлон дайлах нь аманд єргєж байгаа амт юм. Зул хvжээ єргєж байгаагийн зул бол нvдэнд єгч байгаа дvрс, хvж нь хамарт хvргэж байгаа сайхан vнэр. Хэв хадаг бол биє зєєлєн хатууг мэдэрдэг болохоор хvртэхvйд хvргэж буй хэрэг юм. Дээр vед бол хонх дамраа цохидог байсан даа, одоогоор бол сайхан дуу хуур эгшиглvvлж байгаа нь сонсохуйд єргєсєн єргєл. Ингэж таван мэдрэхvйд зориулан ирсэн зочиндоо сайхан єргєл єргєж байгаа нь єглєгийн нэг шинж чанар юм даа'. Бурхан багшийн айлтгалаар бол єглєгийн эрхэнд баяждаг, эд таваар ирдэг гэдэг номтой. Тэр утгаараа балчир хvvхэд, ахмад Настнуудыг баярлуулан бэлэг сэлт барьдаг, ийм л ёс байсан даа. Хавь ойрынхоо улсуудтай эв нэгдлээ илэрхийлж битvvний орой идээ будаагаа зєрvvлдэг, сан сунгаа тавьдаг номтой. Шинэ жилийн эхэн дээр мән ялгаа байхгvй, шинийн нэгний єглєє нар мандаж байхад сан сунгаа тавин идээ будааныхаа дээжийг єргән золгодог. Хамгийн ахмад хvнээсээ эхлэн шинийн гуравны дотор гмжиж хамгийн их хvндэтгэдэг улсууддаа золгодог ёс заншилтай байсан.
-Ёс заншил, билэг дэмбэрэлийн хувьд vнэхээр сайхан баяр. Харин ярианы эхэнд асуусан шиг хумvvсийн шvvмжлэлд та хэрхэн ханддаг вэ?
-Малчдын баяр гээд энэ баярыг тэмдэглэхгvй зан заншлаа хэсэг хаячихсан учраас зарим нэг зуйлийг хэтийдvvлээд байгаа тал бий. Уг нь цагаан cap болно гэдэг єєрийнх нь амьдралыг сvйдлээд байгаа юм биш. Том таааг засаж, тарган ууц тавьснаар жилийн єнгє нь ч тодорхойлогддог юм биш шvv дээ. Гурав, таван давхар байна уу єєрийнхєє боломжоор идээгээ засаж, цагаалга, будаалгаа хийн билэг дэмбэрэлийнхээ утгыг л гаргачихвал боллоо. Бэлэг сэлт ч ялгаагvй чадал чансаандаа тохируулан хэдэн чихэр аваад єгсєн ч болдог ажил. Хєрєнгє мєнгєний бололцоотой нь настай улс, хvvхдийг баярлуулах нь зvйн хэрэг байх л даа. Яагаад гэвэл, хєгшчvvдтэй ярьж байхад цагаан сарын дараа амьдралд нь хэрэг болчих хєєрхєн юм, хэдэн тєгрєгтэй болчихсон байдаг. Тэтгэврийн хэдэн тєгрєг нь хvрдэггvй хєгшдєд vр хvvхэд, танил талынх нь хvндлэн барьж золгосон тєгрєг хэрэг болж байх шиг л харагддаг юм. Ер нь бол би цагаан сарыг гарлагагvй баяр гэж боддог доо. Бие биендээ очоод бэлэг сэлтээ зєрvvлчихдэг. Дээрээс нь зассан идээ, тавьсан мах ууц, зэхсэн хоол хvнсээ хєргєгчиндєє байлгаж байгаад хаврын тарчиг цагт аяганы хийц болгон идэж уудаг.
Хаваржин л иддэг шvv дээ. Тэрvvхэн цагаан сарынхаа vед гарч байгаа юм шиг боловч буцаад хэрэглэгдэхгvй зvйл гэж нэг ч байхгvй их тэнцэтгэлтэй сайхан баяр шиг санагддаг юм. Айл хунарт бие, хэл, сэтгэл гурваа тэгшилж их болгоомжтой ордог гэж хууччууд ярьдаг юм. Малгайгаа тєвшин сайхан тавьчихаад товч бvчээ товчилж билэг дэмбэрэлтэй сайхан зvйл хэлээд орвол тэр айлын зочин байж чадах жишээтэй. Шинэ жилийн єглєє, битvvн хоёрт айлд муу юм хэлж ордоггvй. Хэрвээ хэлвэл тэр айлын зочин байж хэзээ ч чадахгvй. Хуучин жилийнхээ єнгийг шинэ жилийнхээ єнгєтэй харж байгаа, билэг дэмбэрэл дэглэж байгаа тэр vед нь муу муухай зvйл ярьж орох юм бол дахиж хэзээ ч уригддаггvй байсан байгаа юм. Биє, хәл хоёр сэтгэлийн эарц байдаг эд. Тийм учраас сэтгэл сайхан байхул бие, хәл сайхан байдаг учиртай. Бие, хэл, сэтгэл сайн сайхан байж тэр айлд сайн сайхан, буян эаяа тогтдог. Сvvлийн vєийн шинжлэх ухааны ёсоор усан дээр шинжилгээ хийсэн байна лээ. Зурагтаар зєндєє л юм ярих юм байна шvv дээ. Тэгэхэд усанд муу vг, сайн vг хэлэхэд бvтцэд нь сєрєг эерэг байдлаар нэлээн єєрчлєлт орсон гэж байсан. Хvний биеийн 70 хувь нь ус байдаг, усаар бvтсэн амьтан болохоор бие хэл сэтгэл гурваар дамжин очиж байгаа сайн муу зvйл тэрчинээгээрээ нєлєє vзvvлдэг байна л даа. Шашин ном, шинжлэх ухаан ч vvнийг баталж байна даа. Тийм учраас цагаан сараар єс тєртэй байж эв эеийг хичээх нь жилийн турш сайн сайхан байхынхаа билэг дэмбэрэлийг дэглэж байгаа vг юм.
-Ирж буй vхэр жилийн єнгє тєрх ер нь ямархуу байх бол?
-Гарч буй шороон vхэр жил Монголын ард тvмэнд сайн сайхан зvйлийг єгнє гэж бодож байгаа. Ертєнц єрєєсєє л хэмнэлээрээ явж байдаг. Тийм учраас ямар ч жил гарлаа тэр нь цаг хугацааны vргэлжлэл л байдаг. Хvмvvний хувьд ч хэдэн нас насалсан байна тvvний vргэлжлэл нь байдаг учраас урьд хийсэн буян заяа, сайн сайхан ажил юу байна, амьдралынхаа суурийгхэрхэн тавьсан байна тэрний л vргэлжлэл болдог. Ямар ч жил байлаа гэсэн зурхайн ёсоор янз бvрийн юм гарах ч єрєнхий тєлєвєєрєє цаг хугацаа, амьдралын vргэлжлэл. Тийм учраас муу юм гарсан гээд сэтгэлээр унахгvй, сайн юм гарсан гээд бардахгvй л явах хэрэгтэй юм. Хамгийн гол нь Монголчууд жилийн эхэн дээр сэтгэл санаа болоод аливаа нэгэн зvйлээ засдаг, зєв тийш нь мєрєє гаргадаг. Мєн жил, одон гариг, дэлхий ертєнцийн хєдєлгєєн болон єєрийн бие махбодын байдлаасаа хамааран тохирох засал хийдэг. Vvнийгээ єєрийнхєє зурхай дээр гарснаар хийх нь хvний сэтгэлд сайхан уужрал, тайвшрал єгч ажил хєдєлмєр хийх идэвхи оруулдаг. Тиймээс хууччуул маань цагаан сарын 15-ны дотор засвараа хийдэг уламжлалтай байж дээ. Ер нь гарч буй vхэр жил бидний амьдралд дэвшил хєгжил авчирсан сайхан жил болно гэж бодож сууна даа. Зурхайн талын зvйлийг нь зурхайчид гаргачихсан байгаа биз дээ.
-Тантай уулзсаных нэг зvйлийг асуумаар байна. Жил бvрийн cap шинийн ємнє ёс юм шиг "Шинийн нэгэн хэдэнд тохиох вэ" гэдэг асуудал дээр цэц булаацалддаг болоод байгаа. Энэ жил тэр байдал бvр ширvvсч, аягvйдвэл нударга зєрvvлэх нь vv гэмээр харагдаж байсан. Хэд хэдэн гєлевизийн нэвтрvvлгээр гарлаа шvv дээ. Ард олон ч хvндэлж явсан хvмvvс нь олны ємнє тийн авирлахад ихэд эгдvvцэж байгаа. Vvн дээр таны ямар бодолтой байгааг дуулахсан гэсэн хvн ч маш олон байна?
-Сvvлийн гурав дєрвєн жилд ийм юм гараад байгаагаас биш олон жилийн явдал ч биш л дээ. Хэн хvнгvй л зовлонтой байх шиг байна. Бидэнд ч ялгаагvй. Тєгс буянтын зурхайг 1911 оноос хэрэглэж эхэлсэн ч 1944 оноос тогтмолжиж зурдаг зурхайгаа зураад л, хийдэг цагаан сараа хийгээд л ирсэн. Тvvхэндээ Тєгс буянтын зурхай, Шар зурхай хоёрыг хоёуланг нь хэрэглэж байсан. Манжийн тєрийн дор байсан учраас манжийн хаантай тєрийн зохицол олгох, нєгєєтэйгvvр нэгэнт л бусад улсын хараат учраас тэр улсынхаа зурхайгаар ажил хэргээ зохицуулах шаардлагын дагуу шар зурхайг хэрэглэдэг байсан байгаа юм. Яагаад энэ хоёр зурхай давхар яваад байсан бэ гэхээр тєге буянтын зурхай нь Монгол хvн єєрєє гаргасан учраас цаг агаар, улирлын байдал, орон нутагт нь зохицсон байж шvv дээ.
Хятад гэхэд л хоёр улиралтай шахуу газар. Урагшаа гэхэд дандаа халууны газрууд байна. Тийм учраас тэд дєрвєн улирлын хэм хэмжээг гаргах буюу цаг хугацааг шимтэн шинжээд байх хэрэггvй байдаг шиг байгаа юм. Харин манайд болохоор дєрвєн улирал нь тодорхой vзэгддэг учраас нарийвчлан гаргасан зурхай шаардагддаг. Тэгээд л Тєгс буянтын зурхайг авч хэрэглэн, vе vеийн эрдэмтэн мэргэд Монгол нутагтаа зохицуулан хєгжvvлсээр ирсэн байдаг юм. Хамгийн сvvлд 1966 онд ГанданТэгчинлэн хийдийн зурхайчид болоод эрдэмтэд нийлэн Улаанбаатараас савласан зурхай болгосон байдаг. 2000 он хуртэл ямар нэгэн маргаан гаралгvй яг л энэ ёсоороо яваад ирсэн дээ. ШУ-ны нэрт эрдэмтэн Нинжбадгар гуай бидний єнєєгийн мєрдєж байгаа зурхайг Монгол зурхай гэж нэрлэн ном зохиолоо туурвисан нь ч бий.
-Єдєр тасардаг, давтагддаг гэж их маргаад байсан. Тэр ер нь ямар учиртай юм бэ?
-Энэ их бодууштай юм байгаа юм. Малчин ардууд маань сарны хэм хэмжээг онцгой мэддэг. Байгалиа шинжин амьдрал ахуйдаа ашиглаж сурсан учраас сарны хаашаа харж яаж байрласан, хэлбэр дvрсээр нь хэдний єдрийн cap байна вэ гэдгийг тvвэггvй хэлдэг. Тєгс буянтын зурхайд сарны хэлбэрийг их авч явдаг юм билээ. Тасралт, нэмэлт гэдэг бол ертєнц зогсож байгаа хэрэг биш юм. Шинжлэх ухааны ёсоор авч vзсэн ч яг л таарч байна лээ л дээ. Яг сарныхаа хэлбэрийг аваад явах юм бол vнэхээрийн шинийн долооны хэлбэр гаргахгvй шинийн найман руугаа шилжчих, зарим vед шинийн наймны cap ерєєсєє хэлбэр дvрсээ єєрчлєхгvй хоёр хонох ч юм уу байдал гардаг л даа. Єєрийнхєє ард тvмний байгалийг шинждэг, хэлбэрт дулдуйдсан зурхай учраас энэ нь нэлээн хэрэгтэй юм гэсэн байр сууриар л єдийг хvрч ирлээ дээ.
-Халз ярилцлагад орох vеэр шар зурхайн талыг дагадаг хvмvvс янз бvрийн vг хэл гаргаж байсан л даа. МБШТ гэдэг утгаар бас олон жил дагаж явсан учраас ард тvмэн та бvхний хариуг их хvлээж байсан. Байдал хурцдахаас ємнє та бvхэнд албан ёсны хариу єгєх боломж байгаагvй юм уу?
-Бид ерєєсєє маргаан хийгээгvй шvv дээ. Єєрєє ч сая хэллээ. Хариу хvлээж байсан гэж. Ард тvмний зvгээс Гандан хийд болоод лам нар ямар байр суурьтай байна, хариугаа хэлээч. Алинаар явах ёстой юм гэж шаарддаг. Сонин хэвлэл, телевиз радиогийнхан ч шавчихдаг. Энэ шаардлагынх нь дагуу бид "Дагаж, мєрдєж ирсэн Тєге буянтынхаа зурхайгаар явна аа" гээд л хариу єгдєг. Гэтэл тэр улсууд биднийг vг дуугаргахгvй санаатай байдаг юм болов уу, буруу юм хэллээ, зєв юм хэллээ гээд маргаанд улам л гvнзгий ордог. Шаварт улам гvнзгий шигдэж байгаа юм шиг. Сvvлдээ "Хvрч ирж бидэнтэй ярилц" гэдэг болсон. Тэгээд л зурагтын тэр нэвтрvvлэгт очсон хэрэг шvv дээ. Одоо vед шашны боловсон хvчин харьцангуи залуужчихсан. Ихэнх хєгшчvvд нь бурханы орондоо морилоод лам хvн хєгшин байдаг гэж бодох хэрэггvй болчихсон. 90 оноос хойш залуу боловсон хvчинтэй болж, тэд маань ч єєр єєрийнхєє мэргэжил, мэргэшлээр хэнтэй ч ярих хэмжээнд хvрсэн.
Тийм л хvухдvvд тэр нэвтрvvлэгт орсон. Нєгєєдvvл нь ярих боломж олгохгvй байгаа учраас vгээ хvргэхийн тулд жаахан чанга дуугарсан л байх. Нєгєєтэйгvvр "Монгол хvн биш" энэ тэр гэхээр чинь залуу улс бас цочирдоно доо. Бид бvгд л миний эх орон, манай ард тvмэн, бид монголын vр сад гэж л бодож явдаг шvv дээ. Тэд биднээс монгол орныг харамлахгvй л дээ. Тэд битгий хэл хэн ч биднээс монгол орныг хэзээ ч харамлаж чадахгvй. Бид энэ тvvхийн туршид хийсэн юмтай, тусгаар тогтнол болоод аливаа нэгэн зvйлд оролцсон vнэн тvvхтэй улсууд. Настай тохьтой улс залуустай хvлээцтэй бас учиртай ярих байх гэж би бодож байсан. Гэтэл харин эсрэгээрээ хvvхдvvдийг доромжлоод, ёс суртахууны хэм хэмжээгvй маягтай загнана лээ дээ. Уг нь тvvхч улс гэнэ лээ. Гэхдээ ярьж байгааг нь сонсоход vнэхээрийн хэцvv юмнууд бас дуулдана лээ. Буддын шашны мэдлэгтэй захын хvн цагаан сарыг Богд ламтай холбодог тvvх байгаагvйг, хэзээч битvvн болон арван тавныг гашуудал гэж vзэж байгаагvйг мэднэ. Би єчнєєн жил шашнаар явсан хvн, лав мэдэхгvй юм билээ. Цэдор Лхам гэж ном ерєєсєє гашуудлын ном биш. Би тvрvvнд ямар билэгдлээр уншдагийг ярьсан даа. Урьдны мэргэдvvд Ч vvнийг гашуудлын гэж хэлж байгаагvй. 70 оноос хойш гэхээр би ч бас хуучны хvнд орох байх. Нэг удаа ч vvн дээр гашуудаарай гэж хэлж байсангvй. Бидний багш ч хэлж байгаагvй, номон дээр ч тэгж заадаггvй юм. Харин ч шинэ цаг эхэлж байна гээд бvгд цэвэр цэмцгэрийг эрхэмлэн баясажхєєрдєгдєє. Гэхдээ тэр дунд учиртай ярьж байгаа хvмvvс ч бас байна билээ.
-Та тэр нэвтрvvлгийг vзээд багагvй бухимдаж дээ?
-Vнэнийг хэлэхэд би юу ярьж байгааг нь ойлгоогvй. Єндєр гэгээнийг битvvнтэй холбоод байх юм. Ямар ч холбоо байхгvй шvv дээ. Єндєр гэгээн цагаан сарын 14-ний єдєр таалал тєгссєн юм байгаа юм. Тийм мэтийн юмнуудыг яриад, хvvхдvvдийг загнаад байх чинь хажуугаас нь харахад халширмаар л юм билээ. Энэ улсуудтай ярь аа, vгээ хэл гэж шаарддаг атлаа ярьсны дараа "Яах гэж энэ улсуудтай ярив аа" ч гэх хvн гарах юм. Ер нь зан араншин нь ч мэдэгдэхгvй юм даа. Байгаль дэлхийн маань хvртэл ааш араншин мэдэгдэхээ болилоо доо. Хєгжил дэвшил, хvний буруутай ажиллагаанаас байгалийн тэнцвэрт байдал алдагдлаа гээд олон л зvйл дуулдах юм даа. Гэхдээ манай ард тvмэн ухаантай улс. Хэн хvний хэлсэн vгийг дагах биш, єєрсдийнхєє тvvх номоос хараад бvгдийг мэдэж байгаа даа гэж л бодож байна.
-Миний хувьд 07 сарын 01 ний vйл явдлаар жишээлэх ч юм уу хvний эмзэглэлээр их тоглоод байх шиг санагдсан?
-Би хэлсэн шvv дээ. Гарч буй жил гэдэг цаг хугацааны vргэлжлэл гэж. Тэр бол эмзэглэжболохгvй ажил. Ал ьч орон гэсэн єєрийнхєє дадсан дадсан цагтаа л баяр ёслолоо хийдэг. Миний дуулснаар бол Хятад, Вьетнам, Ємнєд Солонгос гурав цагаан сараа тэмдэглэсэн юм шиг байна лээ, 1 сарын 25-нд. Бирм, Таиланд, Лаос, Кампучи бол хийх яагаа ч vгvй. Бvр 4 cap гаргаж цагаан сартай ижилхэн баяраа тэмдэглэдэг шиг байдаг юм, халуун зунаараа байдаг газрууд даа. Тєвд зэрэгт манайтай ойролцоо байгаа байх. Шар зурхайгаар тэмдэглэхээр зvгээр, Тєгс буянтаар тэмдэглэхээр болохоо байчихдаг юм гэж байхгvй шvv дээ. Тэр бол ямар ч логикгvй ажил. Жишээлэхэд ноднин Хятадад хамгийн том газар хєдлєлт боллоо, банш буузнаас юм гарлаа гээд єчнєєн л юм болсон. Тэр vед тэр болгоныг нь шар зурхайтайгаа холбож "Шар зурхайгаар cap шинээ тэмдэглэснээс ийм юм боллоо" гэж нэг ч хvн хэлээгvй байх шvv. Ерєєсєє л цаг хугацааны vргэлжлэл, байгаль дэлхийн ааш араншингаа гаргаж байгаа л явдал шvv дээ. Ертєнцийн хувьсал хєдєлгєєн, амьдралын хэм хэмнэлийг заавал тэр цагаан cap руу чихээд байх хэрэг байна уу даа, ер нь. Хамгийн гол нь бид єєрсєд рvvгээ харан vйлийн vрийг бодох хэрэгтэй дээ.
-Гандантэгчинлэн хийдээс энэ жил тусгайлан цаг тооны бичиг гаргалаа. Энэ цаг тоолын бичгийн онцлог юу байна?
-Ер нь энэ Лит бичиг хvний нэрээр нэрлэгдэх учиргvй юм болов уу даа гэж бид бодож байгаа. Энэ бол уг гарвал хvртлээ цааш цаашаагаа холбогдоод явчих олон зууны уламжлалтай эд. Тиймээс бид тэрний энэний зурхай гээд маргалдаад байхааргvйгээр байгууллагаасаа нэг сайхан лит гаргаж ард тvмэндээ хvргэе гэж бодож хийсэн. Ард тvмэн ч санал хvсэлт гаргадаг байсан. Цаашдаа бид эмнэлэг, зурхай хоёрынхоо дацанг чангатган сайжруулах, хуучин уламжлалт зурхайчдаа бэлтгэх, тєгәлдер болгох гээд олон л зvйл тєлєвлєєд байна даа.
-Тэргvvн хамбын маань хувьд шинийн нэгний єдєр хэрхэн єнгєрдєг вэ, хамгийн тvрvvн ээждээ золгодог уу?
-Шинийн нэгний єдєр жаахан хэцvv дээ. Битvvний єнє арван цагаас эхлэн хурал хурж Лхам бурханаа тахина. Тэгээд шєнєжин тахиад єглєєний зургаа, долоон цагт гадаална. Гараад шууд Очир дарийнхаа дугана руу явж єндєр гэгээний бvтээсэн Очир дарь бурхандаа мандал єргєдєг. Эх болсон зургаан зvйл хамаг амьтан тэр дундаа Монголын ард тvмний сайн сайхны тєлєє гэсэн сэтгэлээр єргєдєг юм. Мандаж бадрахын билэгдэл болсон мандалаа єргєєд буцаж дугандаа орон лам нартайгаа золгодог. Долоо найман зуугаад хvнтэй юм чинь нэлээн хєл хєдєлгєєнтэй, их том золголт болно оо. Золголтын дараа шинэ єдрийнхєє хурлыг эхэлдэг. Тэр хооронд ерєнхийлєгч, их хурлын дарга, ерєнхий сайд маань морилон ирж Жанрайсагтаа мєргєчихєєд Очир дарийн дуганд Монголынхоо ард тvмний сайн сайхан, мандал бадралын тєлєє мандалаа єргєнє. Тэгээд 12 цагт гадаалаад дєрвєн цагаас ерєєлийн 15 хоногийн хурал эхэлдэг юм. Тэр хооронд тєрєє дээдлэх vvднээсордонд очиж хуваарийнхаа дагуу тєрийн єндєрлєгvvдтэйгээ золгодог. Тэндээсээ гараад л эжийдээ очиж золгоно доо. Тэр єдєр манайхан намайг хvлээгээд л сууж байдаг юм. Шєнєжин нойргvй хоносон хvн чинь нэлээн нойр хvрнэ дээ. /Инээв/ Ерєнхийлєгч, ерєнхий сайд, их хурлын дарга нарын дотны хvмvvсээ гэртээ аваачиж шинэлдэг цагт нь бас очдог. Энэ мэтээр яваад оройны хурал энэ тэр гэсээр байтал нэг л мэдэхэд шинийн хоёрон, гурван єнгєрчихсєн байдаг даа.
-Та нийт монголын ард тvмэндээ, тэр тусмаа манай сонины уншигчдад хандан ерєєл айлтгана уу?
-Монголынхоо ард тvмэнд бие биенийгээ ойлгон мэдэрч эв зvйтэй, урт настай, удаан жаргалтай байхын єлзийтэй ерєєлийг єргєн дэвшvvлье.
-Ярилцсанд баярлалаа, та cap шинэдээ сайхан шинэлээрэй.
Дугаар 04
Байгаль хамгаалах уламжлал ба буддын шашин
Огноо: 2009-02-05 09:29:10
Европчуудын дундаас анх дорныг єрнєдєд нээсэн алдарт жуулчин Плано Карпини-гийн 1246 онд бичиж байснаар Монголчууд сvv цагаан идээ, мах болон бусад идээ ундааг газарт хаях, эсвэл ус руу хийхийг цээрлэдэг, мєн
шувууны ангаахай, дэгдээхэйг алахыг хvлцдэггvй, галыг онцгойлон шvтэж гал руу хутгаар